Германы их сэтгэгч Г.В.Ф.Гегель хүн төрөлхтний оюун санааны хөгжил дэвшлийг ойлгоё гэвэл түүхийг нь ойлго гэж бичжээ. Чухамдаа, диалактик хөгжлийн тухай Гегелийн философийн санаанууд хүн төрөлхтний түүхийн тухай түүний анализаас л урган гарчээ. Тэрээр түүхийг мэдэх, ойлгох гэдгээр өнгөрснөө санан дурсах, өнгөрсөн үеийн хэн нэгнийг сайшаах буюу жигших бус, харин хүмүүс юу хийж, хаашаа чиглэн явж буйгаа өөрийн туулж өнгөрүүлснээс олж харж ухаарахыг, өөрөөр хэлбэл сэхээрч, танин мэдэхийг хэлж байв. Иймээс Гегелийн бүтээлүүдэд түүхийг ойлгохгүйгээр хөгжил дэвшил гэж юу болохыг ойлгох аргагүй гэдгийг ямагт сануулсаар иржээ. Тэгвэл, аливаа төрт үндэстэн дээрхийн адил өөрийн түүхээ мэдэх, ойлгох нь түүний хөгжил дэвшил болоод мандалт, бууралтын хэрэгт нэн хамаатай ажээ.
Хорьдугаар зууны эхээр Манж ба Оросын эзэнт гүрний эрхшээлд хуваагдан таслагдсан дэлхий дахины монгол үндэстэн чухам тэрхүү түүхийн ухаарлаар л сэрэв. Монголчуудын энэхүү сэхээрэл Нармай Монголын үзлээр илрэн гарчээ. Нармай Монгол үзэл хэл, соёл, шашин, төрт ёсны нийтлэг түүхт монгол үндэстэн нэгдэж, харь гүрнүүдийн эрхшээлээс ангжиран өөрийн бие даасан төрт улс байгуулах санааг агуулж байв. Энэ нь Өвөр Байгалаас өмнө тийш Ордос, Манжуураас баруун тийш Алтайн нурууны хооронд асар уудам нутаг бүхий монгол хэлтэн үндэстний улс болох ёстой байлаа. Монголчуудыг нэгтгэх энэ үзэл угтаа угсаатны хувьд ч, газар нутгийн хувьд ч Чингис хааны байгуулсан төрийг сэргээх үйл хэрэг байсан төдийгүй энэ үндэстэн түүхийн явцад шалгаран хөгжсөн Өрнөдийн маягийн засаглал, боловсролын тогтолцоо, аж үйлдвэрийг байгуулан цэцэглэн мандах ёстой байжээ.
Харин, тэрхүү асар уудам нутагт монгол үндэстэн нэгдэн нийлэх нь хол, ойр орших улс, гүрнүүдийн хувьд хүсэх зүйл огт биш ажээ. Тиймээс тэдний зүгээс монгол үндэстний нэгдэлд улс төрийн төдийгүй оюун санааны хориг саадыг хүчлэн тавьж иржээ. Чухам, тулгарсан олон саад бэрхшээлүүдээс хамгийн хортой нь монгол үндэстэнд түүхийг нь мэдүүлэхгүй, ойлгуулахгүй байх оюун санааны хаалт хориг байлаа. Учир нь түүхээ мэддэг ард түмэн юу хийж, аль зүгт явж буйгаа мэдэх бөгөөд ямагт эрх чөлөөнд тэмүүлнэ. Энэ ард түмний хувьд гаднаас ирэх улс төрийн ямар ч түрэмгийлэл, булаан эзлэлт түр зуурын үзэгдэл ажээ. Өөрөөр хэлбэл, түүхээ мэдэж ойлгосон ард түмний гарт л эрх чөлөөний мөнхийн баталгаа бий. Иймийн тул монголчуудын энэхүү баталгааг үгүй хийх бодлогыг хорьдугаар зууны туршид харь гүрнүүд явуулсан ажээ. Энэ нь улмаар дэлхийн дахины монгол үндэстний түүхийг нь гуйвуулах системтэй бодлого, төлөвлөгөө, үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл “хөтөлбөр” болж хэрэгжсэн байна.
Монгол үндэстний эрх чөлөөний эсрэг дээрх хөтөлбөр нь монголчуудын үндэс угсааны түүхийг өөрчлөн бичих явдал ба түүнийг дагасан “угсаатны бодлого”-оор хэрэгжсэн гэж Австрийн ШУА-ийн судлаач, доктор Л.Мөнх-Эрдэнэ үзэж байна. Монгол угсаатны талаар явуулсан энэ үзлийг Зөвлөлтийн судлаач Б.Владимрцов томьёолж нэвтрүүлсэн ба улмаар тус үзэл түүний шавь Б.Ринчен болон хожмын монгол судлаач нараар дамжин дэлгэрсэн гэж тэрээр бичжээ. Л.Мөнх-Эрдэний үзэж буйгаар монголчуудын түүхийг бичих энэ бодлогын уршгаар монгол үндэстнийг дотор нь халх, дөрвөд, буриад гэх мэт олон жижиг ястан угсаатнууд болгон тасдан хуваасан төдийгүй тэдгээр жижиг угсаатнууд уг түүхээсээ л тусдаа оршиж ирсэн гэж үзэх болжээ. Эцэстээ, энэ нь Монголд 30 орчим ийм угсаатан, ястан буюу угсаатны цөөнх амьдардаг гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн байна. Тухайлбал, 1930-аад онд БНМАУ-ын засгийн газраас баруун хязгаарт сургууль байгуулах хэргийг дөрвөд зэрэг үндэсний цөөнхийн хүүхдүүдэд зориулсан бодлого гэж албан ёсоор нэрлэх болов. Ийнхүү, төрт ёсны нэгдмэл түүхт монгол хэлтэн ард түмэн бие биенээ их, багаар хувааж, үндэстний олонх, цөөнх гэж үзэх болж, улмаар түүхч, хэл судлаачид нь үүнийг өөрсдөө үг дуугүй хүлээн зөвшөөрч, монголчуудын дотор угсаатны ялгаа заагийг улам тодруулан зурах болсон нь хорьдугаар зууны монгол үндэстний эмгэнэл болжээ.
Харин, 1990 онд Монголд коммунизм нуран унаснаар Орос, Хятад, Монгол улсад таслагдан хуваагдсан монгол үндэстнүүд холбоо тогтоож, нэгдмэл түүхийн үзэл санаагаа сэргээх боломж дахин олдсон билээ. Энэ бол олон жилийн дараа монголчуудад эргэн олдож буй гайхамшигт мөч байсан юм. Энэ үеэр тун сэтгэл хөдөлгөм нэг үйл явдал болжээ. Монгол үндэстэн залуус Байгал нуурын эрэг дээр золгон чуулалдав. Энэ үеэр танилцаж ч амжаагүй шахам залуус Байгал нуурын эрэг дээр хоорондоо гэрлэж байсан гэдэг. Гэвч ийм уулзалт дахин хэзээ ч болоогүй юм. Харийнхан монголчууд дахин ойртохоос хүчлэн сэргийлсэн ажээ. Харин энэ удаа тэд илүү харгис, илүү зальтай бодлогод шилжин оров. Тэд бодлогыг нь гардан явуулах хань хамсаатнуудаа ч Монголоос олж бэлтгэж чаджээ.
Дэлхий даяар тархан суурьшсан монгол угсаатны хөдөлгөөнүүд 2000 оны дараагаас Монголд гэнэт гарч ирлээ. Гэвч тэд Нармай Монголын үзлээс тэс ондоо санаа агуулжээ. Тэд Чингис хааны байлдан дагууллын түүхийг илт мушгин гуйвуулснаар монгол угсаатны ихэнх хэсэг Монголд бус, харин Балба, Бутан, Лаос, Тайланд, Солонгос, Япон, Бирм, Энэтхэг, Афганистан, Пакистан, Бангладеш, Шриланка, Иранд амьдардаг гэж үзэв. Харин тэдний хувьд өнөөгийн Монгол, Орос, Дундад улсад буй өөрсдийгөө монголчууд хэмээн нэрлэгчид дэлхийн монгол угсаатантай харьцуулбал өчүүхэн хэсэг нь ажээ. Дэлхийн монгол угсаатан ард түмний тоо өнөөг хүртэл тодорхой бус боловч зуун саяар ч тогтохгүй байж магадгүй ажээ. Тухайлбал, зөвхөн Энэтхэгт гэхэд монгол угсаатан 30 сая, Балбад дор хаяж 10 сая, Афганистанд 6-10 сая, Пакистанд 1-2 саяар тоологдох гэнэ. Гэхдээ Чингис хааны үр удмыг мөшгөн хөөвөл дэлхийн даяар тархан суурьшсан түүний удам угсаа 1 тэрбумд хүрнэ гэх тооцоог Хятадын биологичид гаргажээ. Энэ нь дэлхий дээр амьдарч буй 7 хүн тутмын нэг нь монгол угсаатай гэсэн үг ажээ.
Дэлхийн монгол угсаатны талаар дээрх үзлийг сурталчлах шашны болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, улс төрийн нам, хувь хүмүүс ойрын хэдэн жилд Монголд урьд байгаагүйгээр идвэхжин олширч байна. Үүнд Тархан суурьшсан Монголчууд ТББ, Цахим Өртөө ТББ, Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалттай Улаанбаатар дээд сургууль, Чингис хаан дээд сургууль, ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэн, Археологийн хүрээлэн, Түүхийн хүрээлэн, МУИС-ийн Антропологи-археологийн тэнхим, Монгол хэл, соёлын сургууль, Чингис хааны дэлхийн академи, ХМХНам, Мүүний шашны Монгол дахь салбар байгууллагууд гэх мэтээр олон тооны байгууллагууд орж байна. Сүүлийн хэдхэн жилд дэлхийн монгол угсаатны талаарх дээрх үзлийг ухуулсан ном, өгүүлэл удаа дараа хэвлэгдэн гарсан ба энэ тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр идвэхтэй цацжээ. Тухайлбал, Ц.Санчир, О.Нямдаваа, С.Молор-Эрдэнэ, Ч.Эрдэнэ нарын хүмүүс Монгол үндэстнийг Афганистан болоод Өмнөд Ази чигтэй судлан тогтоосон ном, өгүүлэл бичин хэвлүүлж, ярилцлага өгсөн байна.
Үүний зэрэгцээ, гадаадын байгууллагууд манай оронд идвэхтэй үйл ажиллагаа явуулав. Сүүлийн жилүүдэд солонгос үндэстэн монголчуудтай гарал үүсэл нэг гэх асуудлыг гүнзгийрүүлэн хөөх зорилготой төслүүдийг солонгосчуудын зүгээс Монголд хэрэгжүүлж үүндээ ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэн, Археологийн хүрээлэн болон Монголын үндэсний түүхийн музейг татан оруулжээ. Тухайлбал, Солонгосын судлаач Юн Хён вон ШУА ба Монголын үндэсний түүхийн музейтэй хамтарч ажиллах төслийн зорилго нь Монгол ба Солонгосын түүхийг холбох гэж хэлсэн бол судлаач Хуюнг Гук чо умард монголчууд солонгосчуудын уг үндэс мөн хэмээн бичсэн байна. 2011 онд Дэлхийн Монголчуудын чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Солонгосын Мүүний шашны байгууллагууд зохиосон ба 2013 онд Туркт болох чуулга уулзалтад Афганистанаас гадна Солонгос, Балба улсын монгол угсаатныг оролцуулна гэх мэдээ түгэж байна.
Дэлхийн монгол угсаатны суртал ухуулга нь монгол үндэстний талаар явуулж байсан уламжлалт харийн бодлоготой зөрчилдөхгүй, харин ч эвлэх ажээ. ЗХУ мөхсөн боловч оросууд уламжлалт бодлогоо хадгалахын зэрэгцээ түүнийгээ улам чамбайруулж байна. Тухайлбал, Чингисийн монголчуудын түүхийг тунгус, түрэг хэлт Сибирийн янз бүрийн жижиг угсаатнуудад тархаах, түүний уг удмыг Монголын нутгаас холдуулахыг хичээж байгаа ажээ. Үүний зэрэгцээ, ЗХУ-аас салж тусгаар тогтносон түрэг хэлт үндэстнүүд Л.Н.Гумилевийн үзлийг өлгөн авч монгол үндэстний түүхийг өөрт хамаатуулахыг илт чармайх болжээ. Энэ нь эцэстээ өнөөгийн халх, ойрад нь Чингисийн монголчууд биш гэх үзэл тэдгээр орнуудад газар авахад хүргэж байна. Дундад улсад дэлхийн монгол угсаатан ба ази үндэстний цэцэглэн хөгжилтийн талаарх үзэл суртал ид түгэж байна. Тус улсад Чингис хаан хятадын үндэсний баатар мөн гэх 1930-аад оны хятадын түүхчдийн дэлгэрүүлсэн үзэл суртал дахин сэргэжээ.
Энэ бүхний эцэст, харь улсын зүгээс Монгол үндэстэнд зориулан хэрэгжүүлж буй угсаатанчлалын бодлого дараах үр дагаварт хүргэж байна. (1). Дэлхий дээр “монгол хэл” хэмээх бие даасан хэл оршдоггүй. Учир нь дэлхийн монголчууд нэгдмэл эх хэлгүй юм. Дэлхийн монгол угсаатнууд иран, түвд, бирм, мон, солонгос гэх мэт өөрийн эх хэлтэй ба тэдгээр нь өнөөгийн халх, ойрад, буриад хэлтэй болон өөр хоорондоо холбоогүй болно. (2). Чингис хааны төрт ёсны түүх дэлхийн монголчуудын төрт ёсны түүх биш. Учир нь Монгол улсын хүмүүс ба балба, бирм, мон, солонгос хэлт дэлхийн монголчуудын угсаа гарвалын түүх чулуун зэвсгийн үе буюу 10-30 мянган жилийн өмнөх үед хамаарна гэсэн тул хожуу үеийн Чингисийн түүх дэлхийн монголчуудад хамааралгүй юм. (3). Дэлхийн монголчууд нэгдмэл соёлгүй. Учир нь дэлхийн монголчууд хэл, ёс заншил, шашин, аж амьдралын хувьд нийтлэг биш төдийгүй халх, ойрад, буриадууд ч тус тусын соёлтой болно. (4). Монгол Улсын халх, ойрад, буриадуудыг дэлхий дээрх бие даасан монгол үндэстэн гэж үзэх нь эргэлзээтэй. Учир нь тэд дэлхийн монгол угсаатны өчүүхэн цөөнх төдийгүй халх, ойрад, буриад зэрэг нь анхнаасаа тусдаа оршиж ирсэн ястан угсаатан юм. (5). Дэлхий дээр “хэл, соёл, төрт ёсны нэгдмэл түүхтэй бие даасан Монгол үндэстэн” оршин тогтнодоггүй. Учир нь дэлхийн монгол угсаатанд нэгдмэл хэл, соёл, төрт ёсны түүх үгүй юм.
Монгол үндэстэн ийнхүү угсаатны бодлогын уршгаар дотороо олон жижиг ястан угсаатан, үндэсний цөөнх болон салж хуваагдахын сацуу дэлхийд тархсан монгол угсаатан хэмээх нэршлийн дор бие даасан үндэстэн гэх ойлголт нь гаднаасаа бүдэгрэн баларч байна. Монгол үндэстнийг дотор ба гадна талаас нь ингэж баллуурдсаны уршгаар “Монгол” хэмээх нэршил нэг талаас хэн дуртай нь авч хэрэглэж болдог, нөгөө талаас ердөө хэнд ч хамааралгүй хоосон, бие даасан ард түмэнд оноон өгсөн нэр биш болох ажээ. Энэ нь Чингисийн монголчуудын байгуулсан төрт ёсны түүх өнөөгийн Монгол Улсын ард түмний түүх мөн эсэхийг эргэлзээнд аваачих ба өнөөгийн халх, ойрад, буриад зэргийг 13 дугаар зууны Чингис хааны монголчууд биш гэх үзлийг улам үнэмшилтэй болгоход хүргэж байна. Улмаар Чингис хааныг хятадуудын, эсвэл түрэг хэлтнүүдийн үндэсний баатар, түүгээр үл барам Хойд туйл чигтэй Сибирийн якут гэх мэт жижиг угсаатнуудын өвөг дээдэс гэж ч хүлээн зөвшөөрч болох юм.
Нэгэн цагт Чингис хааны байгуулсан төрийн дор нармай их үндэстэн явсан монголчуудын түүхийг тэр гэх тэмдэггүй болтол эрэмдэглэх хөтөлбөрүүд нь эцэстээ Монголын шинжлэх ухааны өнөөгийн байр байдлын илрэл мөн билээ. Социализмын үед монгол үндэстэнд түүхийг нь мэдүүлэхгүй, ойлгуулахгүйн тулд өгсөн харийн даалгаварыг ёсчлон гүйцэтгэгчид өнөөдөр зүсээ хувирган монголын түүхийг тэрлэж сууна. Гэтэл тэдний мэдлэгийн хэмжээгээр Монгол дахь шинжлэх ухааны байгууллагуудын тун аймшигтай дүр зураг илрэн гарч байна. Саяхан Монгол Улсын Их хурлаас Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэхээр шийдэв. Энэ үеэр Монгол Улсын шинжлэх ухааны төв байгууллага гэх ШУА хааны төрсөн өдрийг зурхайч н.Намсрайгаас асуусан ажээ (Үүнийг бичгээр баталгаажуулснаа зурхайч телевизээр өөрөө мэдэгдсэн болно). Энэ бол инээдэм огт биш юм.
Е.Өрнө