Орон нутгийн сонгуульд АН анх удаа ялалт байгуулж, нийт 12 аймагт засаглах боломжтой болсон.Ингэснээр одоо засаг даргын төлөөх том тулаан АН-ын фракциудын дунд өрнөж эхэлсэн байна. Аль 8 дугаар сар гарахтай зэрэгцэн л УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, С.Ламбаа нар аймгийнхаа намыг орон нутгийн сонгуульд удирдан оролцоно. Улмаар засаг даргаар ажиллана гэх яриа гарах болсон.
Харамсалтай нь Хөвсгөл аймагт МАН ялсан тул Л.Гүндалайд энэ удаа "аз тохиохгүй". Харин С.Ламбаа Архангай аймгийн Засаг дарга болох нь нэгэнт тодорхой болсон гэнэ. Эрүүл Мэндийн сайдаар ажиллаж байсан тэрээр УИХ-ын 2012 оны сонгуульд намын жагсаалтанд бичигдэх, Сонгино Хайрхан дүүрэгт нэр дэвших зэрэг боломж байсан ч өөрийн хүсэлтээр татгалзаж байсан юм.
С.Сарнай