logo
АНУ-д 15-65 насныхныг ДОХ-ын шинжилгээнд хамруулна

АНУ-д 15-65 насныхныг ДОХ-ын шинжилгээнд хамруулна

2012/11/28
ДОХ өвчнийг үүсгэгч HIV вирусын шинжилгээнд 15-аас 65 насны бүх хүнийг хамруулах эрдэмтэн, эмч нарын дэвшүүлсэн саналыг АНУ-ын засгийн газар дэмжсэн тухай Америкийн дуу хоолой мэдээлжээ.

Өмнө нь ийм шинжилгээнд зөвхөн ДОХ-ын халдвар авах магадлал өндөртэй хүмүүсийг хамруулдаг байв. Гэтэл өнөөдөр АНУ-д байгаа HIV вирус тээгч нэг сая хүний 25 хувь нь өөрсдийгөө халдвар авсан гэдгийг мэддэггүй аж.

ДОХ-оор өвчилсөн хүмүүсийн эрхийг хамгаалагчид дээрх уриалгыг "HIV вирусээс урьдчилан сэргийлж, оношлон эмчлэхэд эрс эргэлт болсон" гэж дүгнээд уг шинжилгээнд хамрагдахыг уриалж байгаа ажээ.

Вирусыг эрт илрүүлснээр ДОХ өвчин тусах эрсдэлийг 96%-иар бууруулах боломжтой болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Л.Урангуа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш