2012 оны 12-р сард дэлхий сөнөхгүй гэж лавтай хэлж болно гэж америкийн НАСА сансрын агентлаг үзэж байна. Хуанлийн сүүлчийн хуудасыг тасласнаар цаг үе эцэслэхгүй гэж эрдэмтэд майя хуанлийн хуудас дусснаар дэлхий сөнөж мэднэ гэж эмээж байгаа хүмүүсийг тайтгаруулав.
Манай гариг дэлхий бүр 4 тэрбум гаруй жилийн турш хэвийн оршиж байна гэж НАСА агентлаг веб-сайтдаа нийтлүүлсэн мэдээлэлдээ мэдэгджээ. Удахгүй дэлхий сөнөж мэднэ гэсэн мэдээлэл ШУ-ны үндэслэлгүй байгааг мэдээлэлд заажээ.
Эртний майя индианчуудын хуанли 2012 оны 12-р сарын 21-нд дуусснаар дэлхий сүйдэнэ гэх мэт цуу яриа дэлхий даяар тархав. «2012 оны 12-р сарын 21-нд хүн төрөлхтөн сөнөхгүй. Мөн өдөр өвлийн ээлжит туйл болно» гэж НАСА тэмдэглэв. Эртний майя индианчүүд дэлхий сөнөхийг ердөө таамаглаагүй гэж америкийн эрдэмтэд үзэж байна. «Гал тогооны газрын ханад өлгөсэн хуанли 12-р сарын 31-нд төгсснөөр цаг үе эцэслэхгүй. Мөн түүнчлэн майя хуанли ч 2012 оны 12-р сарын 21-ээр төгсөхгүй. Мөн өдөр майя омгийн цаг үеийн тооллогын урт систем төгсөх юм. Дараа нь шинэ цаг үеийн цуврал эхлэнэ гэж шинжээчид тайлбарлан мэдээлжээ.