-Авлигатай тэмцэх газар авлигатай тэмцэх нэрийн дор энэ асуудлыг сөхөж Монголын нийгэмд ихээхэн шуугиан тарилаа. Шүүх хурал анх удаа монгол түмний өмнө нээлттэй болж, чухам юу яриад байгаа юм, яаж яриад байгаа юм бэ гэдгээ гэдэс дотортой нь гаргаж ард түмэндээ харууллаа. Түүнээс надал төрсөн итгэл үнэмшил юу вэ гэвэл, нийгмийнхээ халуун цусыг сорж байгаа жинхэнэ авлигачдыг гаргаж ирэхийн оронд Н.Энхбаяр гэдэг хүнийг янз бүрийн жижиг, сажиг зүйлээр ороож, өөрөөр хэлбэл золигт гаргах маягаар авлигачдыг хамгаалах үйл ажиллагаа явж байна уу гэж бодож байна. Жишээ нь Орос оронд зэвсгийн худалдааны асуудал хариуцаж байсан хүмүүсийг бөөнөөр нь авч үзэж асуудлыг шийдэж байна. Аль ч төр, засгийн үед эргэлзээтэй асуудал гардаг. Шийдэх асуудлууд байдаг. Н.Энхбаяр гэдэг хүнийг шалгахгүй гэсэн үг биш. Гэтэл тэр хүн дээр ямар асуудал аваачиж тохож вэ гэвэл, Солонгосоос ном ачуулсан, Японоос телевизийн камер авчирсан гэх мэтийн асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад тохно гэдэг дэндүү арчаагүй аргаар оролдож байна гэж бодож байна. Намайг зарим нь Н.Энхбаярыг өмгөөлж байна, буриад нь буриадаа хамгааллаа гэж ярьдаг. Интернэтэд тэгж бичсэн харагдсан. Гэвч, түүндээ гол биш юм. Ашигт малтмал, эрдэс баялгийн асуудал, улстөрийн хүчнүүдийн асуудлыг шалгах хэрэгтэй. Томоор шалгаж, олны өмнө гаргаж тавих хэрэгтэй. Хоёр шатны шүү хурлаас харахад их өрөвдөлтэй зүйл боллоо. Анхан шатны шүүх хурал ерөөсөө олон түмний өмнө жинхэнэ ардчилсан шүүх биш, би түүнийг чинь Сагсайдах гэж хэлээд авсан нэг тиймэрхүү л зүйл болсон. Өөрөөр хэлбэл, хэрэг тулган хүлээлгэх, шийтгэх нь гол асуудал болж гарлаа шүү дээ. Харамсалтай нь Нийслэлийн шүүх тэр чигээр нь баталж гаргалаа. Гэрч байлцуулдаггүй, нотлох баримтуудыг шинжилдэггүй ийм шүүхийг ер нь яаж шүүх гэж хэлэх юм бэ. Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн хувьд жаахан ухаалаг хандаасай гэж бодож байна. Тийм чадвар байх нь уу, үгүй юу. Ер нь тэгээд Монголын шүүх яаж ажиллаж ирсэн бэ, одоо ямар байна вэ гэдгийг телевизийн шууд нэвтрүүлэг олон нийтэд харуулсан шүү дээ. Асуудал ингэж будлиад байх юм бол Монголын хүрээнээсээ гарч, НҮБ, олон улсын шүүхэд хүртэл хэмжээнд очихыг үгүйсгэхгүй. Тэр хүргэчихэлгүй энд нь асуудлыг шудар¬гаар шийдэж, гарц хайя гэвэл Дээд шүүхэд боломж бий.
Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Б.Хишиг-Ундрал: Дээд шүүх шударга бус хэлмэгдүүлэлтийг таслан зогсооно гэдэгт итгэлтэй байна
-Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилж, ял тулгаж байгаа нь ард түмэнд нэгийг хэлж, хоёрыг бодогдуулсан үйл явдал боллоо. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ингэж хэлмэгдүүлж байгаа нь нийгэмд шударга ёс үгүй болж байгааг харуулж байгаа юм. Тэр тусмаа хоёр ч шатны шүүхээс түүнд ял өгч байгаа нь шударга ёс гэгч үгүй болж байгааг улам их мэдрүүлсэн гэж би бодож байна. Маргааш Дээд шүүх дээр Н.Энхбаярын хэргийг хэлэлцэх хурал болохоор товлогдсон байна. Энэ шүүх хурал “Орших уу, эс орших уу” гэдэг шиг монголд шударга ёсыг үлдээх үү, эсвэл бүр устгаж үгүй хийх үү гэдгийг харуулах болоод байна. Тэгэхээр шүүх хурал энэ шударга бус үйлдлүүдийг таслан зогсоож, ард түмний зүрх сэтгэлд хоргодсон тэр хэлмэгдүүлэлтийн айдсыг үргээх байх гэдэгт итгэлтэй байна. Хууль хяналтын байгууллага энэ хэрэгт шударгаар хандаж нааштайгаар шийдэнэ гэдэгт би болоод ард түмэн итгэлтэй байгаа болов уу. Хийсэн бүтээсэн нэгнийгээ адалж, хэлмэгдүүлж байдаг нь Монголчууд бидний зан араншин, ёс жудаг биш.
Сэтгүүлч Г.Бадамханд: Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд том тус хүргэсэн
-Манай төрийн бус байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах хандлагыг сайжруулахын төлөө үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Бид 2004-2008 онд Лоби бүлгийг УИХ-д ажиллуулж байсан. Лоби бүлэг 31 гишүүнтэй байсан. Тэр дундаа төр засгийн өндөрлөгүүд болон Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч энэ бүлэгт багтаж байсан. Тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандаснаар Монгол Улсын суурь 7-9 хуулинд өөрчлөлт оруулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн субьект гэдгийг олон түмэнд ойлгуулж 7 хуулинд өөрчлөлт оруулж чадсан юм. Хуулинд өөрчлөлт оруулсаны үр дүнгийн хамгийн том жишээ бол 2008 онд Бээжингийн олимпод С.Баатаржав оролцож ялалт байгуулахад 12 сая төгрөг авдаг байсныг 120 сая болгож өгүүлж чадсан. Суурь хуулиудыг өөрчилч чадна гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрхийнхээ хувьд зөрчигдөхгүй байх хамгийн гол суурийг нь бид тавьж байгаа юм. Нийт хүн амын 4,8 хувийг эзэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах хандлагыг сайжруулж, нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлж чадсан гэж бодож байна. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг шиг тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр энэ бүх ажил гол үүрэг гүйцэтгэсэн. Тэр хүн хийж бүтээсэн гавьяатай хүн. Би сэтгүүлч хүнийхээ хувьд намчирхахгүйгээр Н.Энхбаярын хийсэн бүтээснийг ярьж байна. Тэр хүний ачаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд эзлэх байр суурь өнөөг хүртэл дээшилсээр байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө гэсэн тэр хүний зүтгэлийг бид мартах ёсгүй.
Сэлэнгэ аймгийн МАХН-ын дэд дарга Ч.Даваасүрэн: 11 сарын 30-ны өдрийг хэлмэгдүүлэлтийн эсрэг тэмдэглэж байна гэдэгт итгэлтэй байна
-Би ганцхан өөрийнхөө ч биш Сэлэнгэ аймгийнхаа иргэдийг төлөөлж байгаа болов уу гэж бодож байна. Н.Энхбаяр даргыг “7 сарын 1”-ийн үймээний талаар шударга үнэнийг ил гаргаж тавьсаных нь төлөө ийм байдалд оруулсан гэж боддог юм. Үүнийг ямар ч дарга ил гаргаж тавиагүй шүү дээ. Манай аймаг 16 мянган хүн амтай. Үүний тал хувь нь Н.Энхбаяр даргыг суллуулж, хэдмэгдүүлэлтийг зогсоо гэж гарын үсгээ явуулсан. Монголын ард түмэн ч гарын үсгээ өгсөн байна лээ. Гэтэл холбогдох хүмүүс яагаад таг чимээгүй байгаад байгааг гайхаж байна. Манай аймгийн ахмад настангууд Н.Энхбаяр даргыг цагаатгахгүй бол ардчилсан улс гэж яваад яахав. Дахин ардчилалыг сонгохгүй гэж надад хэлж байсан. Дээд шатны шүүх хуралдаад шударга үнэнийг тогтооно гэдэгт итгэлтэй байна. Их өрийг тэглэж, мянганы замыг эхлүүлэн тавьсан энэ хүнийг цагаатгана гэдэгт манай аймгийн талаас илүү хувь нь итгэж байна. 11 сарын 30-ны тэр өдөр хэлмэгдүүлэлтийг устгаж чадсан өдөр болгон тэмдэглэж байх болно гэж найдаж байна.
Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Т. Халтар: Н.Энхбаяр гэдэг хүн авилгажсан улс төрчдийн золиос болох гэж байгаа юм биш биз
Өнөөдөр Монголчуудын амьдралд нэн шинэ зүйл бий болж байна. Энэ нь юу вэ гэхээр :-Төр барилцахад оролцож байсан нэг хэсэг бүлэг хүмүүс дэлхийн тэргүүлэх баячуудын хэмжээнд хүртэл хөрөнгөжхийг хичээж, татвар төлөгчдийн мөнгийг олдсон эрх тушаалаа урвуулан зүй бусаар ашиглах байдлаар болон эх орныхоо үнэт баялгийг гадаадын шуналтнуудад найр тавин өгөх зэргээр буруу аргаар мөнгөжихийг хичээж, өөр хоорондоо арсалдан тэмцэлдэж байхад нөгөө талд нь ажилгүйдэл ядуурал хирээс хэтэрч, хоногийн хоолтой давах уу, дулаан бүлээн үүр цайлгахуу гэдгээ сонгох аядан амьдрал залгуулж байгаа иргэдийн тоо өдөр хоногоор нэмэгдэж байна.Энэ байдлаас шалтгаалж Монголчууд авилгалын индексээр сүүлийн жилүүдэд дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрч, нийгмийн нийт бүтээгдэхүүн, улсын төсвийн хэмжээ жил дараалан ихээхэн өсөж байгаа хирнээ ядуурал,ажилгүйдэл буурахгүй, энэ их өсөлтүүд бодит хөрсөндээрээ буухаар ард түмнийхээ амьдралд нөлөөлөхгүй байгаа нь дэлхийн анхаарлыг зүй ёсоор татсаар байгаа билээ. Энэ нь манай харилцагч ,дэмжигч болон донор улс орнууд болон дэлхийн болон бусад санхүү,банкны байгууллагаас дотоод дахь авилгал хээл хахуул, үрэлгэн байдлаа арилгахыг зүй ёсоор шаардаж, зарим зүйлд хориг саад тавихад хүрч байна. Аргагүй байдалд орсон манай орны эрх баригчид “дуртай, дургүй ч “ гэсэн энэ асуудалтай тэмцсэн нэр хүлээж, бүр улсын маань Ерөнхийлэгчээс эхлээд “жараахай биш, тул барих” ам гарсны анхныханд Монголын гуравдагч ерөнхийлэгч Намбарын Энхбаярт ноогдсон билээ.1996-2000 оны өмч хувьлалын их луйварыг эхлүүлсэн тухайн үеийн Сангийн сайд асан Бат-Эрдэнийн Батбаяр /Баавар/ гэгчийн өөрийнхээ хийсэн нүглийг бусдад нялзаах зорилгоор “ Авилгалын загалмайлсан эцэг”-ээр Н.Энхбаярыг зарлан өрсөж дуугарч чадсан нь хэрэг болж энэ бүх бурууг Н.Энхбаярт тохоод бушуухан өнгөрөх гэсэн гэнэн бодолд автсан, хэтэртлээ авилгалд авдсан хоёр нам /МАН,АН/-ын удирдагчид хэт яаран Н.Энхбаярыг хүчлэн баривчилж, хавар ,зуны ээлжит шоу болгон шийтгэсэн билээ. Ард түмэн үүнээс их зүйл хүлээж байсан. Ёстой нөгөө Баавар гэгчийн хэлээд байсан авилгал гэж багцаараа цуварч, түүний хамсаатан гэж хоёр нам /МАН,МАХН/-аар тарсан луйварчид үргээлгэнд хөөгдсөн амьтад шиг сад тавьж , ёстой нэг гэдсэндээ хөлөө хийлцэхээс наагуур юм болно доо гэж наадмын үзүүр түрүүний бөхөө үзэхээс илүү анхаарал хандуулсан билээ. Гэтэл яасан гээч. Телевизээр хэдэн өдөр нээлттэй явагдсан шүүх хурлаас иргэд бид бүрэн ойлголттой болж, энэ хүний хийсэн гээд шүүхийн ял тулгаад байгаа бүхэн нь өнөө Хадгаламж банкны 14,0 тэрбум, нийслэлийн энэ газрын наймаа, ашигт малтмалын леценцийн наймаа, Сэргээн босголт банкыг дампууруулсан луйвар, өмч хувьчлалын луйвар, Анод банкны хэрэг гэх мэт ард түмэнд халтай олон арван хэргийн дэргэд юу ч биш байгаа нь тодорхой болж, арай ч шинэ зуунд ийм шинэ хэлмэгдүүлэлт гаргах гээд байгаа юм биш байгаа, Н.Энхбаяр гэдэг хүн авилгачсан улс төрчдийн золиос болох гээд байгаа юм биш биз дээ гэж хардахад хүрсэн юм. Ийм зүйлээр албан тушаалтануудад хэрэг үүсгээд хүлээлгээд эхэлбэл миний ойлголтоор манай “саарал” ордонд алба хашиж байгаа ихэнх хүмүүс цувраад л аавын хаалга татаад байхаар бодогдож байна. Эх орны хөгжлийн чөдөр,тушаа, ард түмний амьдралын гол дайсан болсон авилгалтай энэ мэтээр улс төрийн өнгө аясаар тэмцэх гэж оромдож, гол авилгалчдаасаа зайгаа барих юм бол үе дамжсан улс төржсөн авилгалчид улам цэцэглэж, монгол орны тусгаар байдал алдагдахад хүрэхгүй гэх газаргүй болох билээ.
Сэтгүүлч Б.Баярмаа: Бодитой баримтуудыг нь нэг уншиж үзээрэй
Ер нь Н.Энхбаярын асуудлаар би судалж, гэр бүл болон өөртэй нь бас шүүгчид өмгөөлөгч нартай нь уулзаж ярилцлага авмаар байна. Би өөрийн Facebook-таа Энхбаяр даргыг хамгаалж бичсэний дараа надтай миний танил болон гадаадаас хоёр хүн мессенжерээр холбогдож, Энхбаярыг яагаад дэмжээд байгаа юм бэ гэж асуусан. Би хариуд нь энэ хүний талаар буруу ойлголтыг зарим хүмүүс зориуд түгээж хүмүүсийн толгойг эргүүлж байгааг хэлсэн. Би энэ хүний хийсэн бүтээснийг сайн судалж уншсан. Бодитой баримтуудыг нь нэг уншиж үзээрэй гэж зөвлөсөн. Тэр танил маань Элбэгдоржийг дэмждэг, түүний зөв гэлээ. Гэтэл би эрс няцааж, харин Элбэгдорж Зоригийн хэргийн талаар л маш сайн мэдэх хүний нэг шүү гэж бичсэн. Ийм л яриа бидний дунд болсон
Монгол Улсын Ерөнхийлөгч байсан экс Н.Энхбаяр МУ-ын одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, СБД- ийн шүүгч Соёмбо-Эрдэнэ, нийслэлийн прокурор Сагсай, ерөнхий прокурор Дорлигжав нараас илүү Монгол эх орондоо их зүйлийг бүтээсэн нэр хүндтэй, гавъяатай хүн. Экс Н.Энхбаяр, хатагтай Ц.Цолмон нар өндөр боловсролтой монголын сэхээтнүүд. Дээрхи хүмүүс төрийн албан тушаал, төрийн тэргүүний, түүнчлэн Авилгатай тэмцэх газрынхан, хуульч, шүүгчид мэргэжлийн эрх, үүрэг, мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хүний эрхэнд ноцтой халдсан.
Экс Н.Энхбаярын “Зууны мэдээ” сонинд нийтлэсэн нийтлэлийг уншиж байсан. Энэ нийтлэлээс дүгнэхэд бялдууч, хов зөөгч, атаархуу, луйварчин, шуналтай, албан тушаалын хойноос хөөцөлдөгч хүмүүс сайн хүний, нэр төртэй, хийж бүтээсэн гавъяатай хүмүүсийн нэр, алдарыг ажил амьдралдаа худалдан, ашигладаг нь тодорхой байна. Тэгэхээр ийм хүмүүсийг яах ёстой вэ? Тэднийг л илрүүлж шийтгэе. Ер нь монголчууд хийж, бүтээсэн, гавъяатай хүмүүсээ, авъяас чадвартай хэн нэгнээ дэмжиж, туслаж баймаар байна.
Британийн, Умард Ирландын нэгдсэн вант улсын парламентын дээд танхимын гишүүн, Европын холбооны хүний эрхийн хорооны тэргүүн, Олон улсын хүний эрхийн чиглэлээр мэргэжсэн хуульч Петер Голдсмит Лорд манай улсын хүний эрхийн хуульчидтай хамтран ажиллаад, мэдэгдэхдээ Н.Энхбаярыг хүч хэрэглэн баривчилсан нь олон улсын хүний эрхийн конвенцийг зөрчсөн гэж үзээд “Төрийн тэргүүн байсан хүнийг иймэрхүү байдалтай хорьж байгаа нь харамсалтай. Аль ч улс оронд сэжигтнээр хорьсон хүнийг удаан хугацаагаар хорьдоггүй. Олон улсын жишгээр тухайн сэжигтнээр хоригдож байгаа хүний биеийн байдал муудахад мөрдөн байцаалтыг зогсоож эмчилгээнд хамруулдаг. Монголын хууль хяналтын байгууллагынхан Н.Энхбаярын эрхийг ноцтой зөрчиж байна. Тиймээс Н.Энхбаярыг суллах хэрэгтэй” гэж онцлон хэлж байсан. Тиймээс Петер Голдсмит Лордын хэлсэнийг сэтгүүлч хүнийхээ хувьд шударга, зөв дүгнэлт гэж үздэг.
Шударга ёсны хувьсгал үндэсний оюутны холбооны тэргүүн Д.Мөнхтөр: Энхбаяр даргыг дэмжиж 100 мянган хүн үсгээ зурж, 40 мянга гаруй хүнээс мессеж ирсэн
Одоогоор 40 мянга гаруй мессеж санал, сэтгэгдэл бидэнд ирж байна. Тэдгээрийн ихэнх нь биднийг дэмжиж байгаа, Н.Энхбаярт ял өгсөн нь улс төрийн зорилгоор хэлмэгдүүлж байгаа хэрэг, ардчилсан Ерөнхийлөгчтэй, ардчилсан Ерөнхий сайдтай энэ үед Дээд шүүхийн хурал шударга болно гэдэгт итгэж байгаа гэсэн байна.
“Ард түмний Ерөнхийлөгчөө аваръя”аян эхлээд дөрвөн сар болж байна. Аяны хүрээнд бидэнд 100 гаруй мянган хүний гарын үсэг цугларлаа. Гарын үсгээс гадна бид Н.Энхбаяр даргатай холбоотой олон ажил зохион байгууллаа. Тухайлбал, өнгөрсөн шүүх хурлын үеэр Монголын буддын шашинт сүм, дуганууд шүүх хурал шударга болоосой, хар, цагаан хэл ам битгий ороосой гэж ном хурж байсан. Цаашид ч бид ганцхан Н.Энхбаяр дарга ч биш өөр хэн нэгний эрх зөрчигдөж байвал тэр болгонд дуу хоолойгоо хүргэнэ гэж төлөвлөж байгаа.Иргэдийн мессэжээс заримыг нь түүвэрлэн хүргэе
1. Ирсэн 98452628
Бидний хайрт ерөнхийлөгчийг сулалж өгнө уу. /2012.11.15/, /12:22. 09:34/
2. Ирсэн 96759496
Бидний хайртай ерөнхийлөгчийг суллаж өгнө үү. /2012.11.15/, /12:22. 12:39
3. Ирсэн 91902022
Дэмжиж байна, би төв аймгаас дэмжиж байна, аваръя. /2012.11.18/, /10:59 АМ/
4. Ирсэн 91918707
Дэмжиж байна, ерөнхийлөгчөө аваръя. Тиймээ ерөнхийлөгчөө бид ч авармаар байна. /2012.11.18/, /10:55 АМ/
5. Ирсэн 91184361
Дэмжиж байна 99130884, 94196998, 88912408 гэр бүлээрээ. /2012.11.17/, /09:39 рм/
6. Ирсэн 88732048
Үнэн ялна, бид хэзээд ялна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Туяацэцэг /2012.11.18/, /06:02 рм/
7. Ирсэн 91159879
Бид дэмжинэ 96610797, 91715185, 96684380, 91214050, 99865360, 96610797, 91715185, 96684380, 91214050, 99787881. /2012.11.16/ , /06:17 рм/
8. Ирсэн утас 88683390
Энхбаярыг бол дэмжинэ /2012.11.18/ /09.47/
9. Ирсэн утас89162198
Энэ хөдөлгөөнийг бүрэн дэмжиж бна. Гэр бүлийн 6 хүний хамт /2012.11.18/ /08.54/
10. Ирсэн утас 96060296
Дэмжиж бна /2012.11.17/ /15.34/
11. Ирсэн утас 99327523
Дэмжиж байна. Та бүхэнд амжилт хүсье. / 2012.11.17 / / 23.42.49 /
12. Ирсэн утас 91673637
Надтай адил дэмжиж буй хүн байна. 91441728 88833929. / 2012.11.16 / / 7.53 /
13. Ирсэн утас 99386905
Манайхан таныг дэмждэг шүү. РУ65053101 РА65042014 РА88062510 РЕ92103028
14. Ирсэн утас 95453310
Та ялна шүү. 95578100 93041913 94151416 88433089 91482000 / 2012.11.16 / / 7.30 /
15. Ирсэн утас 95369313
Манай гэр бүлийнхэн та нартай хамт шүү. 99753852, 88303852, 95052260, 94044436 / 2012.11.14 / / / 19.49 /