Төрийн байгууллагын цахим мэдээллийн сангийн аюулгүй байдал, найвартай ажиллагааг хангах, мэдээлэл солилцох, төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон мэдээллийг шуурхай, нэг цэгээс үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр төрийн байгууллагуудад байршиж байгаа цахим бүртгэл, мэдээллийн санг “Үндэсний дата төв” Улсын төсөвт үйлдвэрийн газарт шилжүүлэн байршуулахаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ.
Төрийн байгууллагуудын мэдээллийн сангуудыг төвлөрүүлэн нэгтгэх, ингэснээр иргэд болон нийгэмд төрийн үйлчилгээний хүнд суртал багасч, шуурхай, найдвартай, тасралтгүй, ил тод болж, цахим засаглал хэрэгжих суурь бий болно гэж үзэж байна.
Энэ шийдвэртэй холбогдуулан улсын бүртгэлийн нэгдсэн санг бүрдүүлэх, ашиглах, хамгаалах, хадгалах журмыг боловсруулж зохих журмын дагуу батлуулахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нарт даалгалаа.