Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургууль, Ерөнхий боловсролын 10, 102 дугаар сургуулиуд сурагчдын автобустай боллоо. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүү, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, НИТХ-ын Төлөөлөгч Ц.Буяндалай, ХУД-ын ИТХ-ын Төлөөлөгч н.Мөнхсүх нарын хүмүүс Нисэхийн Буянт-Ухаа цогцолбор сургуульд зочлон тус сургуулийн сурагчдад, автобустай болсон сайхан мэдээг дуулгалаа. Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээ, сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс улсын болон хувийн ерөнхий боловсролын сургуулиуд сургачдаа нэгдсэн зохион байгуулалтаар автобусаар тээвэрлэж байгаа юм. Харин алслагдсан сургуулийн хүүхдүүд тэр дундаа Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургууль, ерөнхий боловсролын 10-р сургуулийн сургачдийг автобустай болгох санаачлагыг НИТХ-ын Төөлөөлөгч Ц.Буяндалай гаргаж, энэхүү санал дэмжигдсэн гэдгийг уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Ниймгийн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүү хэллээ.
Сургууль нь энэхүү автобусыг түрээслэн сургачдаа тээвэрлэх бөгөөд 12, 1, 2 сарын түрээсийн төлбөрийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж байгаа юм. Буянт-Ухаа цогцолбор сургууль нь 1200 гаруй хүүхэдтэй. Нисэх, Био, Морин даваанаас буюу ойролцоогоор 5-6 км алсаас 200 орчим хүүхэд сургуульдаа ирдэг байна. Сургуулийн автобусаар бага ангийхан үнэгүй, харин дунд ахлах ангийхан 200 төгрөг төлөн үйлчлүүлэхээр болсон байна. Цаашид автобусны түрээсийн төлбөрийг сургуулийн захиргаа эцэг эхчүүдтэй зөвлөлдөж шийдэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.