“Энэ бол ямар ч эрчим хүч, соронзон орон, ямар нэгэн биет байхгүй хоосон орон зай. Харин хүмүүс ийм байдалд орохдоо айж, балмагдах хэрэггүй” хэмээн Шамбалын зөнч сануулж байна. Харанхуйг дагаад сансар огторгуй эмх замбараагаа алдаж, хуурамч гэрэл гялсхийх бөгөөд энэ нь гурваас дөрөв хоног үргэлжлэх ажээ. Үүний дараа нарны гэрэл дахин гарч ирэх юм байна.
“Дэлхийн амьтад “Сансрын харанхуй”-г урьдчилан мэдэрч нүх, ичээндээ нуугдаж байна. Хотод амьдардаг хүмүүс үүнийг мэдрэхгүй учраас гэнэт цочирдон галзуурах нигууртай. Дэлхийн хүн амын 10 хувь нь амиа алдаж магадгүй” хэмээн түвд лам өгүүлэв. Шамбалын орны зөнч дэлхийн ард иргэдэд зориулж “Ертөнцийн төгсгөл”-ийг давж гарах энгийн зөвлөмж гаргасан байна.
1 – Мөчлөг солигдох үйл явцад эртнээс бэлэн байж, аливаа шинэ үйлийг эхлүүлэхгүй байх, өр шир тавихгүй байж бүх ажлаа 2012 ондоо багтааж дуусгах.
2 – 2012 оны арванхоёрдугаар сарын 20-нд үр хүүхэд, баримт бичиг, бэлэн мөнгөө авч хотыг орхин хөдөө гар. Цахилгаан, эрчим хүчний сэргэлт удаан байх тул хоёр сарын хоол хүнсээ нөөцөл.
3 – Гэртээ ус, түлээний нөөцтэй байх. Дулаацах түлээ, гэрэл гаргах лаатай байх. 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нээс эхлэн кабель шугамаар цахилгаан дамжихаа болих тул гэртээ зуух, тогоотой байх.
4 – Харилцаа холбоо, зурагтаа унтраа. “Харанхуй өдрүүд”-д цонхныхоо хөшгийг хааж, цонхоор харах хэрэггүй. Нүд, чихэндээ бүү итгэ. Гудамжинд битгий гар. Гадагшаа гарах зайлшгүй шаардлага гарвал хол явж болохгүй. Чиний гар чинь хүртэл харагдахгүй болох тул төөрч магадгүй.
5 – Байгалийн гэрэл эргэн ирсний дараа ч хот руу буцаж очих гэж яарах хэрэггүй. Хавар хүртэл байгальд, хөдөө байсан нь өлзийтэй.
Түвд ламын айлдаж буйгаар, эх дэлхий 2013 оны хоёрдугаар сарын 7-нд “Тэг зурвас”-аас гарах ажээ. Цахилгаан, эрчим хүчний хангамж, зам тээврийн хөдөлгөөн бага багаар сэргэх бололтой. Гуравдугаар сарын сүүлчээр цэнхэр дэлхий маань бүрэн сэргэж, хэвийн амьдралдаа орох юм байна.
“Ертөнцийн төгсгөл” хүмүүсийн ертөнцийг үзэх үзлийг эрс өөрчилнө хэмээн Шамбалын зөнч хэлж байна. Үүний дараа хүмүүс илүү оюунлаг болох аж. Хөгжингүй, хөгжиж буй орнуудад эрдэм-оюуны янз бүрийн сургалт, хичээл дэлгэрч, эрүүл мэнд, оюуны хөгжлийн шинэ систем гарч ирэх ажээ. “Хүн төрөлхтөн илүү урт хугацаагаар амьдарч, өсөн дэвжихэд энэ бүгд хамгийн чухал түлхэц болно” хэмээн түвд лам өгүүллээ.
Н.Мөнхжин