logo
 ''Чингис бонд''-ыг халамжид зарцуулахгүй

''Чингис бонд''-ыг халамжид зарцуулахгүй

2012/12/05

Өнгөрсөн долоо хоногт Чингис бондыг 1.5 тэрбум ам.доллараар дэлхийн санхүүгийн захад арилжаалсан. Монгол Улсыг хэдхэн жилийн дотор их өрөнд унагаж байна хэмээн шүүмжлэл дагуулж байсан Засгийн газрын энэ бонд нэгэнтээ арилжаалагдаж, “өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй” гэгч боллоо.

Удахгүй шилжин орж ирэх энэ их мөнгийг Сангийн сайд Ч.Улаан “Чингис бондыг халамжийн чиглэлд зарцуулахгүй, их бүтээн байгуулалтад зарцуулна” хэмээн мэдэгдсэн байна.

Тэрчлэн төмөр зам тавих тавдугаар цахилгаан станц барих, нефтийн үйлдвэр барих гээд бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр төсөл боловсруулаад байгаа юм байна.

Эх сурвалж: "Улаанбаатар Таймс"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш