ОХУ-ын агаарын бөмбөлөгийн нэрт нисгэгч В.А. Ефремов нь өөрийн багийн нисгэгч В.Суродин, инженер Ю.Тюрин нарын хамт алдарт “Гэгээн Орос” агаарын бөмбөлөгөөрөө Улан-Үдэ хотоос гараагаа эхлэн Хиагт, Алтанбулагийн хилийн боомтоор дайрч Монголын нутагт өнөөдөр амжиллтай хүрэлцэн ирлээ. Нислэгийн багийг Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын хорооны газрын дарга Б.Баттулга болон ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа “Дашваанжил-Газ” ХХК-ний захирал Н.Баатаржав нар тосч авсан юм. Тэрээр өнөөдөр агаарын бөмбөлгөөрөө Дархан хотод хүрэлцэн ирэх бөгөөд маргааш Улаанбаатар хотын гадна буух юм. Дархан хотод ирхэд тус багийг Дарханы Спорт хорооны дарга Н.Батлав хүлээн авах юм.
Нэрт нисгэгч В.А. Ефремовын аялалын багийг Улаанбаатар хотноо ирхэд ССАЖЯ-ны харъяа Спортын бэлтгэлийн төвийн хамт олон уулзалт, аялалыг зохион байгуулах юм.
Нэрт нисгэгч В.А. Ефремовын аялалын багийг Улаанбаатар хотноо ирхэд ССАЖЯ-ны харъяа Спортын бэлтгэлийн төвийн хамт олон уулзалт, аялалыг зохион байгуулах юм.