logo
Шадар сайд гамшгийн үед хэрэглэгдэх техник, багаж зэвсэглэмжээр хангахад анхаарч ажиллахыг хүслээ

Шадар сайд гамшгийн үед хэрэглэгдэх техник, багаж зэвсэглэмжээр хангахад анхаарч ажиллахыг хүслээ

2012/12/06

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс анх 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш эдийн засаг, нийгмийн олон салбарт үр дүнтэй хамтран ажиллаж стратегийн түнш улс болсны нэг жишээ нь Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, БНСУ-ын Онцгой байдлын ерөнхий газар хоорондын харилцаа хамтын ажиллагаа юм.  Тиймээс  манай улсад айлчилж буй БНСУ-ын Онцгой байдлын ерөнхий газрын дарга ноён Ли Ки Хуан тэргүүтэй төлөөлөгчдийг Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр хүлээн авч уулзлаа. 

БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсын гамшигтай тэмцэх үндэсний чадавхийг  бэхжүүлэх  үйл ажиллагааны хүрээнд олон төрлийн дэмжлэг үзүүлж ирсний дотор 2009-1010 оны өвөл  нийт нутгийг хамарсан зудын гамшгийг даван туулахад  зориулж  100.000 ам.долларын  хандив тусламжийг үзүүлсэн нь гамшигт  нэрвэгдсэн олон малчин айл өрхөд бодит дэмжлэг болж чадсаныг Шадар сайд уулзалтын үеэр  онцолсон. Мөн цаашид байгалийн гамшиг, тэр дундаа хамгийн их хор хөнөөл дагуулдаг газар хөдлөлтийн гамшгийн үед үүрэг гүйцэтгэх онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүний мэдлэг ур чадвар, техник, багаж зэвсэглэмжийн чадавхийг нэмэгдүүлэхэд  анхаарлаа хандуулж ажиллахыг   ноён Ли Ки Хуанаас хүслээ. 

Анх 2006 оны 9 дүгээр сард БНСУ-ын Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн Муун Вон Кёнг тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр улсын  хоорондын онцгой байдлын салбарт хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурж байсан бол өнөөдөрМонгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж, БНСУ-ын Онцгой байдлын ерөнхий газрын дарга ноён Ли Ки Хуан нархамтын ажиллагааны шинэчилсэн баримт бичигт гарын үсэг зурах аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш