НИТХ-ын ээлжит бус тавдугаар хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталсан юм. Тэгвэл энэ сарын сүүлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар урьж байна” чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэхүү уулзалтанд олон улсын байгууллага болон Монгол Улсад хэрэгжүүлж буй гадаад орнуудын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжид ажиллаж зохих мэдлэг, туршлага хуримтлуулсан иргэд оролцох бөгөөд, өөрсдийн хуримтлуулсан мэдлэг, туршлагаа Улаанбаатар хотын хөгжилд зориулах, хэрэгжүүлэх, санал солилцох боломж бүрдэх юм. Чуулга уулзалтаар хэлэлцсэн саналуудыг нэгтгэж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ирэх 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах арга хэлбэрийг тодорхойлно. Олон улсын байгууллага болон Монгол Улсад хэрэгжүүлж буй гадаад орнуудын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжид ажиллаж зохих мэдлэг, туршлага хуримтлуулсан мэргэжилтнүүд энэхүү уулзалтанд оролцохыг хүсвэл НЗДТГ-т очиж бүртгүүлэн, хувийн мэдээллээ өгсөн байх шаардлагатай гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.