“Эрх зүйн салбар дахь түншлэл” зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төр засгийн үйлчилгээний Элит төвд боллоо. Уулзалтанд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг болон харъяа агентлагийн удирдлагууд, Монгол Улсад суугаа Элчин сайд нар, Дэлхийн банк, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг олон улсын хандивлагч байгууллагуудын төлөөлөгчид оролцов.
Энэ үеэр Хууль зүйн сайд “Эрх зүйн шинэтгэлийн стратеги, хөгжлийн төлөвлөгөө” сэдвээр илтгэл тавьж, шинэчлэлийн хүрээнд хийж байгаа зарим ажлаа танилцуулсан юм. Тухайлбал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сангийн мөнгийг үр ашигтай зарцуулахын тулд цагдаагийн байгууллагын “Иргэдэд үйлчлэх төв”-ийг нийслэлд гурван газар нээсэн. Ийм төвтэй болсноор иргэд аюулгүй байдлаа хангуулаад зогсохгүй хүссэн мэдээллээ авах боломжтой. Мөн орон нутгийн замуудад цагдаагийн хяналт тавих, хууль сахиулах зорилгоор 150 км тутамд утас, кабельтай цагдаагийн мэдээллийн төв байгуулна гэдгийг онцлов.
Хууль зүйн яамаас Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрх зүйн шинэтгэлийн чиг хандлага болон хөгжлийн төлөөх түншүүдийн оролцоо” сэдэвт уулзалтыг өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулж байсан билээ. Энэ уулзалтын мөрөөр хийсэн ажлын талаар Төрийн нарийн бичгийн дарга зочдод танилцуулга хийв.
Хууль зүйн яам хүний эрхийг хангах чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байгаа. Эрүүгийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд эрүүгийн багц хуулийн төсөл боловсруулан цувралаар хэлэлцүүлэхэд бэлэн болсон. Хүний эрх ихээр зөрчигддөг хорих байгууллагын дотоод дүрэм, журамд өөрчлөлт оруулсан, 1998 онд УИХ-аас баталсан “Эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөр”-ийг дахин боловсруулж байгаа. Цаг хугацаа шаардлагатай байгаа ч ирэх оны эхээр бэлэн болгох чухал баримт бичиг гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга онцлов. Мөн ЦЕГ, ШШГЕГ-ын удирдлагуудын томилгооны талаар нийтийн санаа бодлыг тусгасан хөндлөнгийн үнэлгээ хийж байгаа гэв. Үүнээс гадна “Хууль зүйн салбарын хамтын ажиллагааны зөвлөлдөх хороо” байгуулах саналыг ХЗЯ-аас санаачлан доноруудын уулзалтыг улирал бүр тогтмол зохион байгуулж байх төсөл боловсруулснаа танилцуулсан юм.
“Эрх зүйн салбар дахь түншлэл” зөвлөлдөх уулзалтын үеэр хөндөгдсөн сэдэв бол хууль зүйн салбарын мэдээллийн нэгдсэн сантай болох тухай. Тиймээс ХЗЯ-ны харъяа агентлагууд болох ЦЕГ, ШШГЕГ, ХХЕГ, УБЕГ, ГИХАЭГ, АЕГ, ШШҮТ-ийн мэдээллийн сүлжээ хариуцсан мэргэжилтнүүд олон улсын байгууллагын төслийн хүрээнд хэрэгжүүлсэн цахим хөтөлбөрийн хэрэгжилтээ танилцууллаа. Цаашид олон улсын донор байгууллагуудын дэмжлэгтэйгээр мэдээллийн нэгдсэн сантай болох саналыг гаргасан юм.
Хууль зүйн яам