logo
АНУ

АНУ "Пэтриот" пуужингийн системээ Японд байршуулж эхэллээ

2012/12/06
БНАСАУ-ын пуужин-тээгч хөргөж болзошгүй байгаа төлөвлөгөөтэй холбогдуулан “Пэтриот” /ЗРК/ их бууны пуужингийн цогцолборуудыг өнөөдөр японы өмнөд хэсгийн Исигаки аралд хүргэжээ. Энэ тухай Киодо агентлаг уламжлав. Японы тэнгисийн цэргийн “Кунисаки” ачааны хөлөг онгоц Исигаки боомтонд пуужингийн “Пэтриот” хоёр цогцолборыг хүргэв. Өмнө нь лхагва гаригт Исигакийд хэрэв БНАСАУ-ын тавьсан пуужин замаасаа гарч Японд унах юм уу, хэсэг нь унавал энэ нь аюултай гэж үзээд сургуулийн түгшүүр зарласан. Үүнээс гадна агаарт пуужингийн нислэгийг хянаж чадах “Иджис” системээр тоноглогдсон мин зөөгч онгоцыг бэлтгэж байна. Японы цэргийнхэн мэдэгдэлдээ, тус улсын аюулгүй байдалд заналхийгээгүй байгаа үед пуужинг устгах зорилгогүй гэж цохон тэмдэглэжээ. Энд хэрвээ тэдгээр пуужингууд нь японы нутаг дэвсгэр рүү дайрах онцгой тохиолдол үүсвэл, пуужингуудыг амдан устгах тухай яригдаж буй юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш