Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сангийн мөнгийг үр ашигтай зарцуулахын тулд цагдаагийн байгууллагын “Иргэдэд үйлчлэх төв”-ийг нийслэлд гурван газар нээжээ. Ийм төвтэй болсноор иргэд аюулгүй байдлаа хангуулаад зогсохгүй хүссэн мэдээллээ авах боломжтой. Мөн орон нутгийн замуудад цагдаагийн хяналт тавих, хууль сахиулах зорилгоор 150 км тутамд утас, кабельтай цагдаагийн мэдээллийн төвийг ч байгуулах нь.
Хууль зүйн яамаас Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрх зүйн шинэтгэлийн чиг хандлага болон хөгжлийн төлөөх түншүүдийн оролцоо” сэдэвт уулзалтыг өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулж байсан бөгөөд энэ уулзалтын мөрөөр Хууль зүйн яам хүний эрхийг хангах чиглэлд түлхүү анхаарч эхэлсэн байна. Эрүүгийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд эрүүгийн багц хуулийн төсөл боловсруулан цувралаар хэлэлцүүлэхэд бэлэн болгожээ. Хүний эрх ихээр зөрчигддөг хорих байгууллагын дотоод дүрэм, журамд өөрчлөлт оруулж, 1998 онд УИХ-аас баталсан “Эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөр”-ийг дахин боловсруулж буй аж.
Яамнаас ЦЕГ, ШШГЕГ-ын удирдлагуудын томилгооны талаар нийтийн санаа бодлыг тусгасан хөндлөнгийн үнэлгээ хийж байгаагаас гадна “Хууль зүйн салбарын хамтын ажиллагааны зөвлөлдөх хороо” байгуулах саналыг ХЗЯ-аас санаачлан доноруудын уулзалтыг улирал бүр тогтмол зохион байгуулж байх төсөл боловсруулжээ.