12 дугаар сарын 11-ний Мягмар гарагт:
· Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай /Шинэчилсэн найруулга/ болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
· “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас 334 тоот өрөөнд.
Жич: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газраас хамтран зохион байгуулах хэлэлцүүлэг 12 дугаар сарын 12-ны өдрийн Лхагва гарагийн14.00 цагаас Иргэний танхимд.
ГУРАВ. БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН:
12 дугаар сарын 11-ний Мягмар гарагт:
1. Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
· “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
· Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
· Зарим төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай асуудал.
2. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
· Зарим төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай асуудал;
· Бусад.
3. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 13.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
· Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Хувь хүний нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;
· “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, биеийн тамирын заалны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
· Зарим төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай асуудал;
· Сэтгэцийн эрүүл мэндийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах асуудал.