NBD Nano /АНУ-ын Бостон/ компани 2014 онд дэлхий дахиныг нэгэн шинэ бүтээлээрээ алмайруулахаар бэлтгэж байна. Энэ бол өөрөө усаа дүүргэдэг шил юм. Эрдэмтдэд энэхүү бүтээлийг санаачлах санааг өөрийн нурууг ашиглан салхинаас цэнэг гаргадаг африкийн Намибийн элсэн цөлийн цох хорхой урам хайрлажээ. NBD Nano цэнэглэлтийг эрчимжүүлэх үүднээс “ус шингээдэг супер” болон “ус түлхэдэг супер” чадвартай тусгай хучилттай нарны зайнуудыг ашиглахаар төлөвлөж байна. NBD Nano компаний үзэж байгаагаар, тэд нарын зохион бүтээсэн энэхүү шинэ бүтээл нь ахуйн хэрэглээнд болон аж үйлдвэрт хэрэглэгдэж болох гэнэ. Африкийн баруунөмнөд хэсгийн Намибийн элсэн цөл нь дэлхийн ихамгийн хуурай газарт ордог бөгөөд тэнд жилд ердөө 10-13 мм илүүгүй хур тундас ордог байна.