logo
“Хөдөлмөрч хүнд боломж нээлттэй “ үзэсгэлэн 3 өдөр үргэлжилнэ

“Хөдөлмөрч хүнд боломж нээлттэй “ үзэсгэлэн 3 өдөр үргэлжилнэ

2012/12/12

Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс “ Хөдөлмөрч хүнд боломж нээлттэй “ өдөрлөг 12-р сарын 12, 13, 14-ний өдрүүдэд “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн 2-р давхарт болно.  Үзэсгэлэнд нийт 34 аж ахуйн нэгж,  иргэн өөрсдийн үйлдвэрлэдэг ноос ноолуур, эсгий эдлэл, бэлэг8 сувенир,  гар урлал, модон эдлэл болон хүнсний  бүтээгдэхүүнүүдээр оролцоно. 

Энэхүү үзэсгэлэн нь  жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүдийн борлуулалтын сувгийг сайжруулах, бараа бүтээгдэхүүнийг нь  зах зээлд таниулан сурталчлах, хэрэглэгч, захиалагчидтай холбож өгөх зорилготой юм.
 Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв нь Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аливаад санаачлагатай амьдралынхаа чансааг дээшлүүлэх хүсэлтэй, хийж бүтээх хүсэл, тэмүүлэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүдийн бизнес эрхлэх эрмэлзлэлийг бодитойгоор тэтгэж,  бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, борлуулалтын сувгийг сайжруулах, мэдээлэл, зөвлөгөө өгөх,  сургалт, хөнгөлттэй зээлд хамруулах, хэлэлцүүлэг, үзэсгэлэн яармаг зохион байгуулах,  нэг цэгийн мэдээлэл инкубацийн үйлчилгээ үзүүлдэг төрийн үйлчилгээний байгууллага юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш