Чингэлтэй дүүргийн шүүхэд товлогдсон Малайз улсын иргэдэд холбогдох хэргийн шүүх хурал хойшлогдов. Эх сурвалжийн өгүүлснээр ирэх сарын 7-нд болох аж. Шүүх хуралд оролцох байсан орчуулагч хүндэтгэх шалтгаангүйгээр хуралд ирээгүйн улмаас ийнхүү хойшлогдсон байна. Тус улсын иргэд болох Су Го Шин, Тэ ю Лин, Вон Жан Лун нар нь үгсэн тохирч улмаар ихээхэн хэмжээний хохирол учруулсан байдаг.
Тэдний үйлдсэн хэргийг сөхвөл, Монгол Улсад хуурамч төлбөрийн картыг оруулж ирсэн. 2012 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн хооронд хуурамч төлбөрийн картаар нийт 133 064 678 төгрөгийн барааг худалдан авч нэр бүхий банкуудад хохирол учруулсан юм.