logo
Тээврийн хэрэгслийн дугаарын шинэ сери таван жилдээ гаргахгүй

Тээврийн хэрэгслийн дугаарын шинэ сери таван жилдээ гаргахгүй

2012/12/12
Зам, тээврийн яамнаас Монгол Улсын хэмжээнд ашиглаж байгаа  авто тээврийн хэрэгслийн бүртгэлийг сайжруулан цэгцлэх чиглэлээр шаардлагатай шинэчлэлтийг эхлүүлжээ. Тухайлбал, Зам, тээврийн яам  авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн дугаарын задалсан нөөц дуустал дахин шинээр сери гаргахгүй байхаар шийдсэн байна. Одоо байгаа дугаарын нөөц таван жилдээ дуусахааргүй байгаа аж.
Авто машины дугаар олголтоор бизнес хийдэг үйл ажиллагааг таслан зогсоож, Монгол Улсын авто тээврийн хэрэгслийн бүртгэлийг шинэчлэн сайжруулах ажлаа цэгцэлж дуустал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр авто машины дугаарыг солихгүй, шилжүүлэхгүй бөгөөд 2013 оны 02 дугаар сарын 01-нээс эхлэн авто тээврийн хэрэгслийн гарал үүсэл нь тогтоогдохгүй болон техникийн шаардлага хангахгүй байгаа тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүй”болсон хэмээн мэдээллээ.
Шинэчлэн найруулсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын хүрээнд 2012 оны 12 дугаар сарын 07-ноос эхлэн хүнд даацын технологийн тээврийн хэрэгсэлд “технологийн дугаар”-ыг олгож эхэлжээ. Монгол Улсын нийтийн хэрэгцээний авто замаар 110 тонны даацтай тээврийн хэрэгсэл явуулахыг хориглох болсноор авто замын эвдрэл, гэмтлийг багасгана гэж үзэж байгаа ажээ. Хүнд даацын авто машинаар тээвэрлэлт гүйцэтгүүлэх асуудлыг  судалж шийдвэрлүүлэх юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш