Сибирьт энэ бүс нутгийн хувьд ч ер бус хүйтрэв. Зарим нутагт 48 хэм хүйтэн байна. Хахир хүйтэн сибирийн оршин суугчдын аж амьдралд даруй нөлөөлөв. Омск муж ба Новосибирск хотноо автобусны харилцааг, Томскод сургуулийн хичээлийг түр зогсоов. Энэ долоо хоногийг дуустал ийм хүйтэн байх болно гэж цаг уур судлаачид таамаглажээ. Красноярск хязгаарт маш хүйтэн байна. Хүйтэн 48 хэмд хүрчээ. Эдүгээ хүйтэн хэвийн хэмжээнээс 8-10 хэмээр хэтэрсэн тухай Томск хотын усан, цаг уурын судлалын төвийн цаг уурыг ажиглах хэлтэс мэдээлжээ. 12-р сарын 18-аас хойш температур энэ бүс нутгийн өвлийн эхэн үеийн ерийн үзүүлэлтэд ойртоно гэж таамагалсан юм.