Мэтгэлцээнд урих тухай.
Таны амар амгаланг айлтгая. Монгол улсын жирийн иргэд бид энэ оны 12-р сарын 14-д хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан Таны ярилцлагыг үзлээ. Та ард түмний нэг хэсэг болох МАХН-ын олон мянган гишүүд, дэмжигчдийг доромжлон эмзэглүүлсэн олон үгсийг чулуудаж, өнөөгийн нийгэм улс төрийн ээдрээт нөхцөл байдлын талаархи хувь хүнийхээ байр суурийг илэрхийлсэн гэж ойлгож байна. Бидний зүгээс ч өөрсдийн гэсэн үзэл санаа байгаа учир олон нийтэд бодит дүгнэлт хийх боломжтой, мэдээлэл хүргэх хамгийн шударга хэлбэр болох шууд мэтгэлцээнд урьж байна. Мэтгэлцээнийг ойрын хугацаанд буюу 12-р сарын 17-ны орой төвийн ТВ-үүдийн сувгаар шууд зохион байгуулахыг бидний зүгээс санал болгож байна. Цаг заваа зохицуулан эгэл бидэнд хариу өгнө гэдэгт гүнээ найдсан,
БЗД-ийн 25-р хорооны харъяат, иргэн Л.Эрдэнэтуул,
Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгоны харъяат, иргэн А.Одончимэг
14.12. 2012 өдөр