logo
Магнай дарга аа энэ ариун явдал уу

Магнай дарга аа энэ ариун явдал уу

2012/12/17
Та бид бэлэн мөнгөний эрсдэлээс зайлсхийж цахим картад мөнгөө байршуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Мэдээж энэ нь хулгайд мөнгөө алдах, тооцоогүй үрэх гэх мэт эрсдлээс бүрэн хагаалж байгаа ч цаагуураа банкууд иргэдийн халааснаас сэмхэн суйлсаар байгаа юм. Тухайлбал, Улаанбаатар хотод даруй хоёр сая шахам хүн амьдарч байгаа. Тэдний дийлэнх нь аль нэг банкны картад мөнгөө байршуулах болсон. Тэгээд хэрэгцээтэй үедээ банкны АТМ-ыг зорьдог. Харамсалтай нь тухайн банкны АТМ ойр хавьд нь олдохгүй нь олонтаа. Олдлоо ч тухайн АТМ түр хугацаагаар ажиллахгүй, гүйлгээ хийх боломжгүй гэсэн сануулга гарах нь бүр олонтаа. Тиймээс иргэд бусад банкны АТМ-ээс мөнгө авах шаардлага тулгардаг. Энэ үед үлдэгдэл шалгах бол 100 төгрөг авна. Харин гүйлгээ хийх бол 500 төгрөг төвөггүйхэн иргэдийн харилцах данснаас суйлчихаж байна. Харин Хадгаламж банкны тухайд өөр банкны карт уншуулах үед “Тодорхой хэмжээний шимтгэл авах болно” гэсэн анхааруулга гарч ирэх жишээтэй. Яг хэдэн төгрөг өөрийнхөө мөнгийг авахын төлөө төлж байгаа нь тодорхой биш. Өнгөрсөн онд 17 хувьд хүрээд байсан эдийн засгийн өсөлт энэ оны сүүлээр 10 хүрэхгүй хувьд хүрч буурсан гэх судалгаа гарсан. Энэ хэрээр өнөөх иргэдийн чинь нуруун дээрх өнгө, мөнгөний ачаа улам хүндэрсээр байна гэсэн үг. Ийм байхад арилжааны банкууд ачаан дээр нь ачаа нэмж, олсон хэдээс нь авах татаасын хэмжээ буурахгүй л байна. АТМ-ын хүрэлцээгүйг далимдуулсан арилжааны банкуудын энэхүү гүйлгээний шимтгэлээс олж байгаа мөнгө хэдий хэмжээний тоо гардагийг өнөөдөр тооцож гаргасан газар алга. Тиймээс энэ ариун явдал уу гэж О.Магнай даргаас асуух хүн олон байна.

SHUUM.MN

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш