Муаммар Каддафигийн засгийн газрыг түлхэн унагаснаас хойш хэт даврагч булгууд Ливи улсад үнэн чанартаа дур зоргоор авирлаж байна. Тус улсын байдал нэлээд хурцдсан гэж АНУ-ын Төрийн департаментын терроризмтэй тэмцэх асуудал эрхлэсэн зохицуулагч Дэниэл Бенжамин хэллээ. « Ливид хувьсгал хэт даврагч булгуудийн ажиллагаанд их боломж олгож, угтвар нөхцлийг бурдуулсэн. 9-р сарын 11-нд элчин сайд Стивенс амь үрэгдсэн хэрэг явдал үүнийг нотлон харуулав. Ливи улсад террористууд шилжилтийн үеийн бух тувэг бэрхшээлийг үйл ажиллагаандаа тустай болгон ашиглаж мэднэ « гэж Бенжамин дэлхийд тулгарсан терроризмын аюулын тухай Төрийн департаментын ээлжит тайланг танилцуулан хэлжээ. Тэрээр Сирийн байдлыг уунтэй холбогдуулан дурдав. Төрийн департаментын төлөөлөгчийн хэлснээр «Аль-Каида»-гийн иракийн уур Сирид удаан суурьшиж ажиллахыг оролдож байна. Террористууд сөрөг хүчний талд байлдан давтаж байгааг Бенжамин хүлээв. Бус нутгийн орнуудад хувьсгал хэт даврагч узлийг гаарулж, байдлыг тогтворгуй болгож байна гэж үүний өмнө АНУ-ын тагнуулын алба мэдэгдсэн билээ. Гэвч Вашингтон 9-р сарын 11-нд АНУ-ын консулын газарт халдаж, элчин сайд Кристофер Стивенсийг хөнөөх хүртэл Ливид террорын аюул гаарсан тухай шууд мэдэгдэхгуй байсан. 2011 оны 10-р сард сөрөг хүчин байлдааны ажиллагаа явуулж Ливи улсад засгийн эрхэнд гарснаас хойш зэвсэгт самуун дэгдээгчид Каддафийг устгав. АНУ-ыг оролцуулан өрнөдийн орнууд Францын санаачилгаар самуун дэгдээгчдийн ажиллагааг дэмжсэн билээ.