ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн тусгай дугаарын 102 дугаарын утсанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 3481 удаа холбогдсоноос, гэмт хэрэг зөрчлийн 1209, зам тээврийн ослын 155 мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 43 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Үүнд: бусдын эд хөрөнгийг хулгайлах 12, дээрэмдэх 2, танхайрах 15, тээврийн хэрэгслийн хөдөлгөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэрэг 9 бүртгэгдэж 9 хүн гэмтэж, осол 21 бүртгэгдсэн байна.