logo
Токио Өмнөд Солонгосын сонгуулийн дараа «Такэсима арлуудын өдрийг» зохион явуулахгүй шийдвэр гаргав

Токио Өмнөд Солонгосын сонгуулийн дараа «Такэсима арлуудын өдрийг» зохион явуулахгүй шийдвэр гаргав

2012/12/22
Өнөөдөр Японы эрх баригч Либерал-ардчилсан нам «Такэсима арлуудын өдрийг» зохион явуулахгүй шийдвэр гаргав. Солонгосоор эдгээр арлыг Токто гэдэг. Урьд Сөүл ийм өдрийг эрс эсэргүүцсэн билээ. Үүний өмнө 2-р сарын 22-нд зохион явуулж байсан ийм өдөр Өмнөд Солонгосын хяналтад байгаа арлуудад Токио өнгөлзөж байгааг батлах байсан. 1905 оны мөн тэр өдөр эдгээр арлыг Япон улсын бүрэлдэхүүнд оруулсан билээ. Японы эрх баригч нам «Такэсима арлын өдрөөс» татгалзах шийдвэр гаргав. Токиотой харилцааг хэвийн болгоход бэлэн байна гэж энэ долоо хоногт Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд тэргүүлсэн Пак Кын Хе мэдэгджээ. Сөүл эдгээр арлыг дэлхийн 2-р дайны дараа нутаг дэвсгэрийнхээ бүрэлдэхүүнд оруулсан билээ. Энэ оны 8-р сард ерөнхийлөгч Ли Мён Бакын эдгээр аралд зориуд хийсэн аялал Япон улсад дургүйцэл төрүүлэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш