logo
Гватемаллын нэгэн омогийн индейчүүд майягийн цаг тооны бичгээр үе солигдож байгааг тохиолдуулсан ёслолын ажиллагаанд дуудаагүй гэж жагсаал хийжээ

Гватемаллын нэгэн омогийн индейчүүд майягийн цаг тооны бичгээр үе солигдож байгааг тохиолдуулсан ёслолын ажиллагаанд дуудаагүй гэж жагсаал хийжээ

2012/12/22

Баасан гаригийн шөнө Гватемалын хойд хэсгийн Тикаль хотод эртний маячуудын хотод нутгийн индейчүүд эсэргүүцлийн жагсаал хийжээ. Маячуудын 12-р сарын 21 ний маячуудын цаг тооны бичиг солигдоэ байгаатай холбогдуулан тэднийг үндэсний баяр ёслолд уриагүй гэж 200 орчим хүн уриа лоозон барьж жагсан өөрсдийн дургүйцлийг илэрхийлжээ.

“Маячууд нь эдгээр баяр ёслолд оролцохгүй. Эдгээр нь арьсны өнгөөр ялгаварласан, гадуурхсан шинжтэй байдаг. Маячуудын үр сад бидэнд үүнийг урьдын адил тэсч гарах болдог “гэж гэж Франс пресс агентлагт нутгийн уугуул иргэдийн удаирдах газрын төлөөлөгч Тетен Хосе Как мэдэгдэжээ. Тэрээр иймэрхүү арга хэмжээнүүдийг уугуул иргэдийн оролцоогүйгээр явуулах боломжгүй гэжээ. Эртний маячуудын үр сад болох индейчүүдийн хувьд цаг тооны бичиг солигдох баяр ёслолд оролцох нь шашны утга учиртай аж. Эртний ард түмний үр сад нар хуучин цаг тоололтой хагацаж, Тикаль хотын эртний гол сүмд өргөл барьж шинэ цаг үетэй нар мандахад золгохыг хүсч байжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш