logo
ХБНГУ-ын Холбооны тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай харилцаа холбоогоо бэхжүүлэв

ХБНГУ-ын Холбооны тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай харилцаа холбоогоо бэхжүүлэв

2012/12/24
Зам, тээврийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Нямдаваа ХБНГУ-ын Холбооны тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд 2012 оны 12 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд ажиллав.

Түүний ажлын гол зорилго нь ХБНГУ дахь салбарын гол түнш яам болсон Холбооны тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай ажлын түвшний харилцаа холбоог бэхжүүлэн түргэн шуурхай болгох, мөн уг яамны үйл ажиллагаатай танилцах явдал байв. 

Тэрээр тус яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга, Монголтой харилцааны асуудал эрхэлсэн мэргэжилтэн, Төмөр замын бодлогын газрын дарга, ХБНГУ-ын Гадаад харилцааны яамны Солонгосын хойг ба Монголыг хариуцсан референт, мөн германы төмөр замын “Дойче Баан” ХК-тай холбогдох газрын захирал зэрэг албаны хүмүүстэй уулзалт хийж цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, 2013 онд болох харилцан айлчлалууд, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг бэлтгэх зэрэг олон асуудлаар санал солилцож хамтран ажиллав.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш