12-р сарын 12-нд хөөргөсөн пуужингийн зарим хэлтэрхийг Сөүл судалсны дараа БНАСАУ 600 кг жинтэй цэнэгт хошууг 10 мянган километрт хүргэж чадна гэж үзэж байна. Өнөөдөр энэ тухай Өмнөд Солонгос улсын БХЯ-ны төлөөлөгч сэтгүүлчидэд мэдэгдсэн байна. Умард Солонгос улсын хөөргөсөн пуужингийн эхний шатны үлэгдлийг судалсны үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрсэн байна. Эхний шат нь бүрэн ажиллаж үүргээ гүйцэтгэсний дараа далайд унасан бөгөөд өмнөд солонгосын мэргэжилтнүүд түүнийг гарган авч судалсан байна. Баллистик технолог ашиглан пуужин хөөргөхийг Пхеньянд хориглосон НҮБ-ын АЗ-ийн зохих тогтоолуудыг зөрчин БНАСАУ 12-р с арын 12-нд хиймэл дагуултай пуужин хөөргөсөн юм. Тус улсын сүүлийн пуужин хөөргөлт нь цэргийн баллистик пуужин турших зорилготой байсан ба хиймэл дагуул бол өнгөлөн далдлалт байсан гэдгийг шинжээчид үгүйсгэхгүй байна.