Монголчууд бид чинь тамын том гэгч нь тогоотой гэдгээ сүрхий мэддэг улс. Тиймдээ ч хэн нэгэн нь өлгөөд авчихмаар сэжим гаргаад ирвэл түүнийг нь барьж аваад өргөжүүлээд, хавагнуулаад, сунгаж татаад, нэмээд л явуулж өгнө. Тэрхүү сэжмийн цаана хэн нэгнийх нь амьдрал, амь нас, аюулгүй байдал гээд юу ч байсан хамаагүй дайраад л муулаад л татаж унагаад тогоондоо хийгээд чанаж өгнө. Нийтийн эрх ашиг хөндөгдөх, хохирох, хүний амь нас сүйдсэн ч хамаагүй л байдаг ер нь бол.
Сүүлийн хэдэн өдөр тамын тогооны ачааллыг огцом нэмэгдүүлсэн нэг үйл явдал нь Дүнжингарав худалдаа, үйлчилгээний цогцолборынхон 1000 сэтгүүлчийг цуглуула, төслийн зорилго, хэтийн төлөвлөгөө, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө, ач холбогдол, төслийн барилга угсралтын ажлын одоогийн үйл явц зэргийг танилцуулсан арга хэмжээ байв. Тэрхүү арга хэмжээний үеэр шинэ жилийн баяр болж буйг тохиолдуулан, цаг наргүй хөдөлмөрлөдөг сэтгүүлчдийн хөдөлмөрийг үнэлэн 100 сэтгүүлчийг сугалаагаар тодруулан, Хайнаньд амрах эрхийн бичгийг гардуулсан. Шинэ оны аз хийморийг урамшуулсан дээрх арга хэмжээг хүний өөдөөс хараад үнэнийг нь хэлчих зориггүй хэрнээ далдуур, тэр дундаа цахим ертөнцийг ашиглан хүн гүтгэдэг, доромжилдог, онгирдог хэсэг бүлэг хүмүүс огт таалахгүй байгаа аж. Түүнийгээ дараах байдлаар илэрхийлж байна.
Тухайлбал, “Э.Бат-Үүл ээ, чаддаг юм бол Дүнжингаравыг нураагаач”, “Хууль зөрчсөн Дүнжингарав захаа нураа”, “Сэтгүүлчдийг ил цагаан авилгадлаа”, “Сэтгүүлчдийн нэр төрд халдлаа”, “Хоол өгнө гэхээр гүйгээд очдог нь сэтгүүлчид биш”, “Б.Наранхүү гишүүнийх болохоор нураахгүй, бүр нээчих гээд байна”, “Нээлт дээр нь эмэгтэй гишүүд очжээ”, “УИХ-ын гишүүд хууль зөрчигчийн талд байна” гэх мэтчилэн ёстой явж өгч байна. Уг явж очоод нүүр рүү нь харж байгаад бичээд байгаа зүйлээ хэлээд, бодит үнэнийг нь асуусан бол илүү үнэ цэнэтэй болох байж. Тэрхүү арга хэмжээнд олимпын аваргууд бүгд очсон. Тэднээс ч бас асуух асуулт байсан л байх.
Ямар ч байсан “Дүнжингарав” худалдааны төвийн бүтээн байгуулалт ид өрнөж, эхнээсээ ашиглалтад ороход бэлэн болж байгаа юм байна. Ажиллах таатай нөхцөл бүрдүүлсэн тус төвийн халаалтын систем нь анхаарал татсан. Халуунд сэрүүнээр, хүйтэнд халуунаар үлээдэг хамгийн сүүлийн үеийн технологи бүхий Германы Hoval брэндийнх юм билээ. “Дулаан явбал мянган лан” гэгддэг. Дөрвөн улиралтай Монголын цаг уурын нөхцөлд тун таатай эд юм байна. Мэдээж дотор тохижилт нь орчин үеийн шинэлэг шийдлүүдээр бүтээгдсэн, худалдаа наймаа эрхлэгчид болоод үйлчлүүлэхээр очсон хэн бүхэнд тав тухтай орчныг хангахуйц юм билээ. Бас 20 орчим мянган хүн ажлын байраар хангагдаж, 100 гаруй мянган хүн нэг өдөртөө үйлчүүлэхэд тух алдахааргүй орчинг бүрдүүлэхийг зорьж. Энэ бол Монголчуудын амьдралд нэгэн дэвшил болж байгаа хэрэг. Гэхдээ улс төржүүлээд нураах, унагаах энэ тэр гэхгүй бол.
Нураах дээрээ тулбал, Монголчуудыг бус гадаадын баячуулыг зугаацуулахаар баригдаж байгаа хүүхдийн парк доторх МCS-ийн таван одтой тансаг зочид буудал, Эко констракшнын хүний аминд хүрсэн 16 давхар элит оффис, Дүнжингарав худалдааны төвтэй нэг шугаман дээр хөрш оршиж буй Их үйлсийн эрэлд ХХК-ийн Баян Монгол, Их Монгол хороолол болон Кристал таун хорооллууд нураагдаж таарах байх. Түүнчлэн Бодь группын хүүхдийн паркийн газарт барихаар зэхэж буй тансаг зочид буудлыг эхнээс нь таслан зогсоох хэрэгтэй байх. Тэгээд Дүнжингаравыг нураачихаад “Нарантуул”-даа эмэгтэйчүүдээ дахиад хэдэн жил сойхоо бас бодож үзэцгээе.
Хоорондоо хэдхэн метрийн зайтай задгай битүү хоёр худалдааны төвийн задгай, хөдөлмөрлөх нөхцөл хүнд жилийн дөрвөн улиралд наймаачид болоод худалдан авагчид гадаа “ил тавиулсаар” байгаа “Нарантуул”-ын газрыг дахин сунгасан шийдвэрийг хотын дарга “баатар” маань гаргачихсан байгаа. Тэгвэл битүү, өндөр өртөг, технологийн дэвшлээр баригдаж байгаа хүний ажиллах таатай нөхцөл бүрдүүлж буй худалдааны төвийг нураах тухай асуудал гаргаж буй нь улс төрийн зорилготой явуулга гэхээс өөрөөр юу гэж ойлгохыг бодоод олохгүй байна.
Ш.Гонгор
www.shuum.mn