ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэг улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх болон Энэтхэгийн үндэсний конгрессийн удирдагч Сони Ганди нартай уулзахаар төлөвлөөд байна. Түүнчлэн Путин энэтхэгийн сөрөг хүчний удирдагч Сушма Сварадж болон ерөнхийлөгч Прахаб Мукерджи нартай уулзалт хийнэ.
“Рособоронсервис” -тэй ойрхон эх сурвалжийн ярьснаар, Энэтхэг улсад зэвсэг нийлүүлэх салбарт томоохон хоёр гэрээнд гарын үсэг зурна гэж өнөөдөр оросын нэр хүнд бүхий “Российская газета” сонинд бичжээ. Энд Энэтхэгийн HAL үйлдвэр дээр 42 СУ-30МК сөнөөгч онгоцыг лицензээр угсрах тухай яригдах юм. Ингэснээр Энэтхэгийн Цэргийн зэвсэгт хүчний энэ төрлийн захиалгын нийт тоо хэмжээ 272 нэгж байгаа юм. Түүнчлэн, Энэтхэг улсад 600 орчим сая $ Ми-17В-5 төрлийн 59 нисдэг тэргийг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурна.