logo
Энэ сарын 29-ний өдөр авто замын боомтууд ажиллахгүй

Энэ сарын 29-ний өдөр авто замын боомтууд ажиллахгүй

2012/12/27
 Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дөрөвдүгээр зүйл болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид зарим нэг өөрчлөлт оржээ. Тухайлбал тус өөрчлөлтөөр Монгол, Хятадын хилийн боомтууд цаашид жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, мөн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр ажиллахгүй байхаар боллоо. Харин арваннэгдүгээр сарын 26 буюу Монгол Улс тунхагласаны баярын өдөр авто замын боомтууд цаашдаа ажиллаж байхаар болжээ.

Улмаар 2012 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Монгол, Хятадын хилийн дагуух авто замын боомтууд амрах бөгөөд Замын-Үүдийн төмөр замын боомт шинэ оны баярын энэ өдрүүдэд тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллах юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш