Panasonic "Ideas for Life." буюу “Амьдарлын чухал санаанууд” хэмээх алдартай уриатай эл брэнд Японы электрон бараа үйлдвэрлэгч Мацушита Электрик Индастрал (Matsushita Electric Industrial) компанийн хамгийн алдартай брэнд юм. Энэхүү брэндийн нэрэн дор Мацушита плазма (Plasma), LCD дэлгэц, DVD тоглуулагч, бичигч, Blu-ray диск тоглуулагч, мэргэжлийн болон сонирхогчийн дижитал зургийн аппарат, видео камер, утас, зэрэг олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг дэлхийн тэргүүлэгч Японы хамгийн том электрон бараа үйлдвэрлэгч юм. Монголын төлөөлөгчид Panasonic-ийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор 2002 оны 9-р сард ашиглалтанд орсон цогцолборт очиж, бараа бүтээгдэхүүнийг үзэж сонирхов. Энэхүү төв нь хэрэглэгчдэд үйлдвэрлэлд нэвтрээгүй байгаа бараа бүтээгдэхүүнээ танилцуулж сурталчлан тэднээс санал бодлыг нь авах зорилгоор байгуулагдсан байна. Уг танилцуулах төвд өдгөөг хүртэл дэлхийн 180 орчим орны сая гаруй хэрэглэгч ирж үзэж сонирхжээ. Монголын төлөөлөгчид ч Panasonic-ийн зургийн аппаратаас эхлээд үйлдвэрлэлд нэвтрээгүй олон шинэ бүтээгдэхүүнийг үзэж сонирхсон юм. Энэ жил 100 жилийн ойгоо угтаж байгаа Panasonic компани байгалийн гэрэл дулаан, усыг ашиглаж байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж байгаагаа тус төвийн төлөвлөлтийн хэлтсийн менежер Китамура Такаши хэлсэн юм. Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон Panasonic-ийн орон сууцны халаалтын шинэ шийдэл, утаагүй түлштэй эко автомашин зэрэг нь үнэхээр олны таашаалыг хүлээгээд байгаа юм байна. Panasonic компани улсынхаа гадаад худалдааны 35 хувийг эзэлж байна.