logo
А.Гансүх  монголын хэсгийг ахална

А.Гансүх монголын хэсгийг ахална

2012/12/28
БНСУ-аас Монгол Улсын дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулахаар сонирхлоо илэрхийлэх болсонтой холбогдуулж шинэчлэлийн Засгийн газар  өнгөрөгч  долоо хоногийн ээлжит хуралдаанаараа  Монгол Улс-БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны Монголын  хэсгийн даргаар  Зам, тээврийн сайд А.Гансүхийг томиллоо.
Монгол Улс, БНСУ-тай төмөр зам, агаарын тээвэр, далайн тээврийн салбарт  илүүтэй хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа билээ. Тухайлбал, төмөр замын сүлжээг өргөтгөн сайжруулах, шинээр барихаар төлөвлөж буй төмөр замын төслийн хөрөнгө оруулалт, барилгын ажил болон  агаарын харилцааны асуудлаарх уулзалт хэлэлцээг үргэлжлүүлэх, Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн байгуулахаар болоод байгаа.
Мөн  далайн тээвэр, боомт ашиглах, хамтарсан далайн тээврийн компани байгуулах, монголын далайн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, сургах зэрэг асуудлаар тус улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байна  гэж Зам, тээврийн яамны хэвлэлийн албанаас мэдээлэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш