Арабын орнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби тэргүүтэй арабын орнуудын ГХ-ийн сайд нарын төлөөлөгчид ойрын бямба гаригт Рамаллахад хүрэлцэн очих тухай Арабын орнуудын холбооны төлөөлөгч мэдээлэв.Арабын орнуудын төлөөлөгчид янз бүрийн асуудлыг авч үзэж хэлэлцэнэ. Израиль улс сар дутмын төлбөр төлөхөөс татгалзсан нөхцөлд Палестины үндэсний засаг захиргаанд санхүүгийн тусламж үзүүлэх нь гол асуудал болно.
Арабын орнуудын холбооны төлөөлөгчийн мэдээлснээр Египет, Иорданы ГХ-ийн сайд Мухаммед Камель Амир, Насер Жуда нар бүрэлдэхүүнд нь орох төлөөлөгчид НҮБ-д Палестины статус дээшлсэнтэй холбогдуулан удирдлагад нь баяр хүргэж, Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай уулзах юм.
Үүний өмнө Израиль улс сар дутам 100 сая долларын төлбөр төлөхөөс татгалзав. Энэ хөрөнгийг израилийн гаалийн орлогоос Палестины засгийн газрын дансанд гуйвуулж байсан. НҮБ-д Палестины статусыг ажиглагч улс болгон дээшлүүлсний хариуд Израиль улсаас мөн арга хэмжээ авчээ.