Мягмар гаригийн үүрээр Хятадад авлигын хэргээр цаазлагдах ял авсан хотуудын дэд захирагч байсан Сюй Майюн ба Зян Жэньзе хоёрын ялыг гүйцэтгэжээ. Чэзян мужийн Ханчжоу хотын дэд тэргүүн Сюй Майюн энэ жилийн гуравдугаар сард авлигын хэрэг болон албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр яллагджээ. Түүний нийт хөрөнгө 200 сая юань байжээ. Тэрээр 10 нууц амрагаа тэжээн олон арван үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байсан гэнэ. Цянсу мужийн Сужоу хотын дэд тэргүүн Зян Жэньзе 2008 онд Нанкин хотын шүүхээс цаазын ял авсан байна. Түүний авсан авлига 100 сая юань болсон байлаа.