Бүлэг этгээдүүдэд хүчиндүүлэн амь насаа алдсан оюутан охиныг төрөл төрөгсөд, найз нөхөд нь өнөө өглөө Дели хотноо оршууллаа. Амь насаа алдсан охины цогцсыг Сингапур улсаас авчирсны дараа энэтхэгийн нийслэлийн Дварка дүүрэгт оршуулгын ёслолын ажиллагаа болсон байна. Тэнд эмч нар энэ оюутан охины амь насыг аврахын төлөө хэдэн өдөр тэмцсэн боловч амжилтанд хүрээгүй юм. Амь насаа алдсан охины эцэг эхийн хүсэлтээр оршуулгын ажиллагаанд ойрын төрөл төрөгсөд болон дотны найз нар нь оролцсон байна. Оршуулгын ёслолын ажиллагааны дараа түүний цогцсыг чандарлсан байна гэж Франс Пресс агентлаг уламжилжээ. 12-р сарын 16-нд нийслэлийн нэгэн автобусанд 23 настай оюутан охиныг 6 согтуу эр зодож, хүчиндсэн юм. Энэ гутамшигт гэмт хэрэг Энэтхэг улсын бүхэлд нь донслогосон бөгөөд тус улсын олон хотод олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглаан болжээ. Өнгөрсөн бямба гаригт оюутан охин нас барсны дараа эмэгтэйчүүдийг хүчирхийлэлээс хамгаалах арга хэмжээ авахыг шаардсан энхийн жагсаалд дахиад л олон мянган хүн оролцсон байна. Энэ охины цогцсыг ачиж ирсэн онгоцыг энэтхэгийн нийслэлийн онгоцны буудал дээр тус улсын ерөнхий сайд Манмохан Сингх угтаж авсан байна. Тэр дор нь баричилсан зургаан мунаг эрд хүний амь нас хороосон хэргээр хэрэг үүсгээд шалгаж байна. Эдгээр хүчирхийлэгчдийг 1-р сарын 3-нд яллах бөгөөд тэднийг цаазлана.