Өнгөрсөн пүрэв гарагт талибуудын хулгайлсан цэргийн албан хаагчдын цогцсыг Пакистан улсад олсон байна гэж орон нутгийн ХМХ-үүд өнөөдөр мэдээлсэн байна. Буудаж амь насы нь хороосон 21 хүний цогцсыг Пешавар хотоос хэдхэн километрийн зайтай газраас олсон байна. Тэдний гары нь хүлээстэй чигээр нь буудан алжээ. Пешаварын ойролцоо цагдаагийнхан руу гэндүүлэн дайрч нэг цагдаагийн амь насыг хороож, хоёрыг нь шархдуулсан “Талибан” хөдөлгөөнийхэн дээрх гэмт хэргийн хариуцлагыг өөртөө хүлээсэн байна. Афганистан улстай хил залгаа бүс нутагт болсон энэ дайралтад 200 орчим дайнчид оролцсон байна.