logo
БНХАУ-д хар тамхи зөөсөн хэргээр баривчлагдсан Ж. Дамдин цаазын ялаас мултарлаа

БНХАУ-д хар тамхи зөөсөн хэргээр баривчлагдсан Ж. Дамдин цаазын ялаас мултарлаа

2011/07/22
БНХАУ-ын ӨМӨЗО-ны хилээр их хэмжээний хар тамхи биедээ тээж нууцаар гаргах гэж байгаад баривчлагдсан МУ-ын иргэн Дамдинд  тус улсын анхан шатны шүүхээс шууд цаазаар авах ял оноосон.   Тус улсын хуулиар 50 граммаас илүү хэмжээгээр мансууруулах бодис авч явсан тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэрийг шууд гүйцэтгэдэг журамтай юм байна. Хэдийгээр шүүхийн шийдвэрийг хүлээж аваагүй тохиолдолд гомдол гаргаж давж заалдах эрх байдаг ч Дамдинг нэгжих үед түүний байрлаж  байсан байрнаас дахин  2.2 кг героин илэрчээ. Тиймээс түүнийг цаазын ялаас мултруулахад улам хүндрэлтэй болсон байна. Манай улсын талаас хэд хэдэн удаа хүсэлт гаргаж, ялын хэмжээг хөнгөвчлөхийг хүссэн ч БНХАУ-ын тал энэ тал дээр хатуу чанга байр сууриа хадгалсаар өнөөдрийг хүрсэн. Тэгвэл Монгол төрийн тэргүүн урд хөршийн Засгийн газарт хандаж хүсэлт илгээжээ. Шүүхийн шийдвэрийг эргэн харж, ялын дээд хэмжээг хөнгөвчлөхийг хүссэн хүсэлт.  Энэ дагуу Хятадын дээд шатны шүүх хэргийг дахин хэлэлцэж хөнгөвчлөх боломж байгаа талаар дуулгасан байна. Гэмт хэрэгтнийг гишгэх газаргүй болтол нь барьсан тохиолдолд чанд хатуу хуулиараа шийтгэдэг урд хөршийнхөн энэ удаад арай зөөлөн мэдээ дуулгалаа. Гэхдээ цаазын ялаас бүрэн мултрах эсэхийг Дамдин өөрөө шийдэх учиртай. Өөрөөр хэлбэл хуулийн зүйл заалт бүрийг чандлан мөрдөж, ахиж гэмт хэрэгт холбогдохгүй байх.  Манай улсын иргэдээс урд хөршид цаазын ял авсан ганц тохиолдол Дамдин биш ч анх удаа хүсэлтийг хүлээн авсан тохиолдол ч байж болзошгүй юм.  Энэ хэргээс өмнө нь манай улсын иргэн Эрдэнэчимэг нэг кг орчим героин хил давуулах гэж байгаад баривчлагдснаас хойш сураг тасраад байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш