Өнгөрсөн лхагва гарагт олон мянган япон хүн Токиод эзэн хааны ордонд очиж, эзэн хаанд Шинэ жилийн баярын мэнд хүргэв. Эзэн хаан Акихито шинэ 2013 оныг тохиолдуулан японы оршин суугчдад мэнд хүргэв. Тэрээр 2011 оны газар хөдлөлт, цунамид нэрвэгдэж, урьдын аж амьдралаа өдгөө хүртэл сэргээж амжаагүй япон хүмүүсийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Японы эзэн хаан болон түүний гэр бүлийн гишүүд эзэн хааны ордны тагтаан дээрээс харьяатнууддаа мэндчилгээ дэвшүүлэв. Мөн өдөр Акихито, хатан хаан Митики, удмын хүнтайз Нарухито нар болон хааны гэр бүлийн бусад гишүүд тагтаан дээр таван удаа гарах юм. Олон арван мянган хүн эзэн хаан, хатан хаан хоёрыг нүдээрээ үзэхээр жил дутам Токиогийн төвд цуглардаг. Япон хүмүүс жилд хоёр удаа 12-р сарын 23-нд Акихитогийн төрсан өдөр ба Шинэ жилийн баярыг тохиолдуулан 1-р сарын 2-нд эзэн хааны ордны дэвсгэр нутагт очих боломжтой байна.