logo
Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжих хугацааг наашлуулахыг дэмжив

Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжих хугацааг наашлуулахыг дэмжив

2013/01/04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжих хугацааг наашлуулахыг дэмжлээ.

Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжих хугацаа 2014 оны нэгдүгээр сарын 1 байсныг 2013 оны дөрөвдүгээр сарын 15 болгон наашлуулахыг УИХ-ын гишүүд дэмжив. Багц хуулийг хэрэгжүүлж эхэлснээр шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлж, шүүхийн бие даасан, нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүхийн ажлын ачааллыг зохистой болгох, шүүгч хэрэг, маргааны төрлөөр мэргэших, шүүхийн төсөв, захиргааг бие даалгах замаар хэрэг, маргааныг  шударга шүүхээр шийдвэрлүүлэх Үндсэн хуулийн зарчмыг бодитойгоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
 
Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжүүлэх хугацааг наашлуулахыг гишүүд дэмжсэн тул УИХ-ын чуулганы нэгдлсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш