Сири улсын ерөнхийлөгч Башар Асад улс орныхоо ирээдүйн шилжилтийн засгийн газарт ямар нэг үүрэг гүйцэтгэх ёсгүй гэж АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. «Асад огцрох ёстой гэсэн бидний байр суурь бур нэг жил гаруйн турш өөрчлөгдөхгүй хэвээр байна « гэж Нуланд мэдэгдэв. Тэрээр Асадыг шилжилтийн засгийн газрын бүрэлдэхүүнд оруулахыг АНУ зөвшөөрч байна гэх мэт цуу яриаг сүтгүүлчдийн хүсэлтээр тайлбарлаж, ийнхүү мэдэгджээ. Орос улс засгийн эрхийг уламжлуулахад Асадыг итгүүлэх талаар бололцоотой бухнийг хийх ёстой гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгааг тэрээр тэмдэглэв. НУБ ба Арабын орнуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими, ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Михаил Богданов, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Ульям Бернс нар 1-р сарын дундуур гурван талын хэлэлцээ хийх тухай Нуланд мэдээлжээ.