Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнгөрсөн сард сурагчдыг ахуйн осол, эндэгдэл, өвчлөлөөс хамгаалах, тэдний эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор өвлийн амралтын хугацааг сунгасан шийдвэрийг гаргасан билээ.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Боловсрол суваг телевиз, Монгол масс медиа групптэй хамтран сурагчдыг гэртээ ая тухтай амрах, тасралтгүй сурч хөгжих үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор 1 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн бага ангийн хүүхдэд зориулсан кино, хөгжөөнт, цэнгээнт, шинжлэх ухаан танин мэдэхүйн нэвтрүүлэг, 1 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн дунд ахлах ангийн хүүхдэд зориулсан теле-хичээлийг Боловсрол суваг, Eagle TV, Dream TV, Movie box-ийн сүлжээ суваг, телевизүүдээр өдрийн цагт дамжуулахаар боллоо.
Сурагчдын өвлийн амралтад зориулсан телевизийн хөтөлбөрийг 1 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн өдөр тутмын сонин болон телевизийн хөтөлбөрийг нийтэлдэг сонин, сэтгүүлүүдэд долоо хоног бүр нийтэлнэ.
Сайд Л.Гантөмөрийн гаргасан шийдвэрийн дагуу Нийслэлийн сургуулийн бага ангийн сурагчид 2012 оны 12 дугаар сарын 31-нээс 5 долоо хоног, дунд ангийн сурагчид 2013 оны 1 дүгээр сарын 14-нөөс эхлэн 3 долоо хоног, ахлах ангийн сурагчид 1 дүгээр сарын 21-нээс эхлэн 2 долоо хоног амрах бол хөдөөгийн буюу аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага ангийн сурагчид 2013 оны 1 дүгээр сарын 14-нөөс эхлэн 5 долоо хоног, дунд ангийн сурагчид 1 дүгээр сарын 28-наас эхлэн 3 долоо хоног, ахлах ангийн сурагчид 2 дугаар сарын 4-нөөс эхлэн 2 долоо хоног амарна.
Нийслэлийн сургуулийн бүх ангийн сурагчдын 3 дугаар улирлын хичээл 2013 оны 2 дугаар сарын 4-нөөс эхлнэ. Хөдөөгийн сурагчдын 3 дугаар улирлын хичээл "Цагаан сар"-ын баярын дараа 2 дугаар сарын 17-ноос орно.
Хүүхдийн сайн сайхны төлөө нийгмийн үүргээ хариуцлагатайгаар хэрэгжүүлж буй Боловсрол суваг телевиз, Монгол масс медиа группийн хамт олонд Боловсрол, шинжлэх ухааны яам Монголын нийт хүүхэд, эцэг эх, багш нарынхаа өмнөөс талархал илэрхийлье.