logo
Залуу дипломатчдыг чадваржуулна

Залуу дипломатчдыг чадваржуулна

2013/01/07
Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ш.Одонбаатар энэ сарын 4-нд тус улсын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломат Институтын захирал  ноён Стефано Балдитай уулзав.

Уулзалтын үеэр элчин сайд Италийн залуу дипломатчдын мэдлэг чадварыг тогтмол дээшлүүлэхэд чиглэгдсэн сургалтын арга зүйтэй танилцаж, дипломат албаны боловсон хүчнийг бэлтгэх хүрээнд хамтарч ажиллах асуудлаар санал солилцов. Мөн тус институтын сургалтанд Монголын дипломатчдыг оролцуулах, сургалтын арга зүйн туршлага харилцан солилцох талаар ярилцлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш