logo
Чонын сүргийн дайралтаас болж Якутад онц байдал зарлалаа

Чонын сүргийн дайралтаас болж Якутад онц байдал зарлалаа

2013/01/07
Гэрийн тэжээмэл амьтад руу улам ихээр дайрах болсон чонын сүргээс болж Якутад онц байдал зарлалаа. Эдгээр араатнуудыг алж устгах анчдын тусгай бригадыг байгуулаад байна. Алж устгасан чонын арьс бүрт мөнгөн шагнал олгохоос гадна нэг бүр нь хэдэн мянган еврогийн үнэтэй гурван удаагийн шагнал нэмж олгох юм байна. Одоогийн байдлаар Якутад 3500 орчим толгой чоно байгаа гэж үзэж байна. Тэдгээрийн тоо толгой нь 500-гаас илүүгүй байх ёстой гэж эрдэмтэд үзэж байна. Өнгөрсөн жил гэхэд чонон сүрэг 15 мянга гаруй гэрийн цаа буга болон зуу гаруй адуу идсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш