logo
Явган зорчигчийг мөргөж гэмтээгээд хэргийн газраас зугатжээ

Явган зорчигчийг мөргөж гэмтээгээд хэргийн газраас зугатжээ

2013/01/07
Замын цагдаагийн байгууллагад өчигдөр зам тээврийн ослын 188 дуудлага иржээ. Тодруулбал нийслэлийн Баянзүрх дүүргийн XXVIII хороо, Хужирбулангийн замд амины “Toyota Chaser” маркийн  машины жолооч Г явган зорчигч У-г мөргөж гэмтээгээд хэргийн газраас зугатжээ.

Мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын тавдугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ихэр могой” худалдааны төвийн хойд замд “Марк-2” маркийн машины жолооч иргэн Б-г дайрч амь насыг нь хохироожээ. Хэргийг аймгийн Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш