logo
Шалгалтын сургаар хорих анги “түргэн” авчээ

Шалгалтын сургаар хорих анги “түргэн” авчээ

2013/01/08
Өнөөдөр Хүний эрхийн дэд хороо холбогдох асуудлаар зарим хорих ангиудад ажиллахаар болжээ. Тухайлбал, тус дэд хороо өнгөрөгч 12 дугаар сарын 21-нд экс Ерөнхийлөгчийг баривчилж, хүргэсэн Зайсан дахь хорих анги буюу ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангид ажиллах гэнэ. Хүний эрхийн дэд хороо тус ангид ажиллах сургаар экс ерөнхийлөгчийн өрөөний дулааныг хэмийг нэмж, хивс хүртэл дэвсэн тохижуулж байгаа гэнэ. Тус хорих ангид хоригдож буй Н.Энхбаярын өрөөний хувьд  12 хэмийн дулаантай буюу нилээд хүйтэн, тохь тух маш муу нөхцөлтэйг түүнийг эргэхээр очсон олон хүн батлан хэлж байсан. Энэ байдал нь өнөөдөр хорих ангид ял эдэлж байгаа олон хүний эгдүүцлийг хүргэсэн хэрэг болоод байгаа аж. Үнэхээр гэнэтийн шалгалтын сургаар “түргэн” авчихаад хэвийн нөхцөлд хүний эрх гээчийг хөлийн жийрэг шиг үздэг хорих ангиуд энэ мэтээр олон байдаг бололтой. Олон нийтийн анхаарал Н.Энхбаяр дээр ид төвлөрөөд байгаа. Энэ үед хорих ангийнхан ийнхүү хоёр нүүр гаргаж шалгалт ирэнгүүт шавар бурхан шиг залчихаад, шалгуулж дуусмагцаа бахь байдгаараа яваад байгаа нь үнэн юм бол Монгол Улсад хүний эрхийн нөхцөл байдал дээрдсэн биш дордсон болж таарч байна. Дэлхийд ардчилсан улс гэж цээжээ дэлдэж байгаа манайх шиг улс дотроо ийм байдалтай байгаа цагт мянган удаа ардчилал гэж хашхираад ч алагчлалаасаа салахгүй нь бололтой.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш