Барс худалдааны төв нь “Голд стар” кимчи, “НВЦ” ХХК, “Мon egg” ХХК-ийн өндөгийг борлуулахыг зөвшөөрч бусад үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг өөрийн худалдааны төвөөр заруулахгүй, тухайн зах зээлд ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийг хясан боогдуулсан, үндэслэлгүйгээр аж ахуйн харилцаа тогтоохоос татгалзсан, үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоосон зэрэг өрсөлдөөнийг хязгаарласан ноёлох үйл ажиллагаа явуулсан болох нь Шударга өрсөлдөөн,хэрэглэгчийн төлөө газрын хяналт шалгалтаар тогтоогдсон юм.
Мөн Улсын болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газруудын харъяа итгэмжлэгдсэн лабораторуудын дүгнэлтийг үндэслэн гаргасан мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, зөвшөөрөл бүхий бүтээгдэхүүнийг “Барс БАГ Ложистик” ХХК-ийн “Барс-Хүнс” нэгдсэн лаборатороор дахин шинжлүүлж дүгнэлт гаргуулахыг шаардаж байгаа байдал нь аж ахуй эрхлэгчдэд үндэслэлгүйгээр шалгуур үзүүлэлт тогтоосон зөрчил илэрлээ.
Тиймээс “Барс импекс” ХХК-д дээрхи хууль зөрчсөн үйлдлээ таслан зогсоож үйл ажиллагаагаа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажиллах тухай улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж, тус компани ч зөрчлөө арилган ажиллаж эхэллээ.