Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Алтанбулаг боомтоор 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зорчин явах гэж байсан иргэн Б-ийн цүнхнээс гаалийн байгууллагад мэдүүлээгүй 19,9 кг жинтэй ногоон саарал өнгийн чулууг Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч илрүүлж, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторид шинжлүүлэхэд хүчтэй серпинтинжсэн ногоон хаш болох нь тогтоогдсон байна.