logo
Фукушимаас холгүй Номхон далайн баруун-хойд хэсэгт цацраг илэрлээ

Фукушимаас холгүй Номхон далайн баруун-хойд хэсэгт цацраг илэрлээ

2013/01/09
Оросын эрдэмтэд японы «Фукушима-1» АЦС-аас зүүн 500-800 км зайтай Номхон далайн баруун-хойд хэсэгт цацраг илрүүлсэн тухай өнөөдөр Алс Дорнодын бус нутгийн усан, цаг уурын судлалын хүрээлэнгийн дэд захирал Евгений Карасев мэдээллээ. Түүний хэлснээр энд цезий-137-ны хэмжээ «Фукушима-1» АЦС-д осол гарснаас өмнөхөөс 10 дахин илуу байгааг Оросын газар зүйн нийгэмлэгийн эрдэм шинжилгээний анги тогтоожээ. Түүнээс гадна урьд өмнө байгаагуй цезий-134-г илрүүлэв. Гэвч эндхийн агаар цэвэр байна. Оросын эрэг хавьд цацрагийн хэмжээ хэвийн байна. Өнгөрсөн оны 5-р сард Японд хучит газар хөдлөлт, цунамын уршгаар «Фукушима-1» АЦС-д осол гарч, реактор нь дэлбэрч, цацраг гадагшаа нэвтрэн гарсан билээ.

Алс Дорнодод цацрагийн байдлыг 2 дахь удаагаа шалгав. 2011 оны 4-р сарын сүүлээр анх удаа шалгасан билээ. Тэр үед ус,агаар, тэнгис далайн амьтны байдал хэвийн байгааг тогтоосон юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш